×
Нийгэм 5 Арваннэгдүгээр сарын 2011
   Ангараг гариг руу хийх нислэгийг дууриалгасан «Ангараг-500» туршилт Москвад хийж дууслаа. Олон улсын багийн  бүрэлдэхүүнд  сайн дураараа орсон гурван орос, нэгэн франц, итали, хятад туршигчид  өчигдөр хөлгийн загвараас гарсан байна. Тэд Анагаах ухаан-биологийн хүрээлэнгийн дэвсгэр нутагт 520 өдөр тусгаарлан ажилласан юм.
Хятадын аврах албаныхан бямба гаригт тус улсын Хэнань мужийн уурхай гүнээс 45 уурхайчныг аварсан бөгөөд, 8 уурхайчин амь үрэгджээ. Хэнань мужийн Саньмэнься хотын Цяньцю уурхайд пүрэв гаригт 2, 9 баллтай газар хөдлөсний улмаас нуралт болсон юм. Осол гарах үед газрын гүнд 75 уурхайчин ажиллаж байснаас 14 хүн өөрсдийн хүчээр дээш гарч ирсэн юм.
Энтхэгийн хойд хэсгийн Джамму болон Кашмир мужад бямба гаригт автын ослын улмаас 11 хүн нас барж, 25 хүн шархаджээ. Энэ тухай ИАНС мэдээлийн агентлаг мэдээлжээ. Мужийн полицын мэдээлснээр, Каргил хотоос Занскар хотын чиглэлд явж байсан автобусны жолооч жолоогоо дийлэхгүй хавцал руу унажээ.
Өмнөд Солонгосын эргийн хамгаалалын алба тус улсын нутаг дэвсгэрт орох Шар тэнгисийн усанд БНАСАУ-ын 21 хүн суусан завийг илрүүлжээ. Энэ тухай Ассошиейтэд пресс агентлаг Инчхон боомтын Эргийн хамгааллын албаны нэрээ хэлэхээс татгалзсан  төлөөлөгчийн хэлснийг иш татжээ. Уг завийг энэ долоо хоногийн эхээр олжээ. Өмнөд Солонгосын албаны хүмүүс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11