×
Нийгэм 4 Арваннэгдүгээр сарын 2011
   Владимир Путин Forbes сэтгүүлийн хувилбараар  дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий хоёрдахь хүнээр тодоров. Оросын ерөнхий сайдыг АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама түргүүлж, гуравдугаар байранд Хятад улс дарга Ху Зиньтао оржээ. Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү рейтинг нь нийгмийн судалгааны тодорхой субъективыг харуулж байгаа боловч, дэлхийн тавцан дээр жинхэн хүчний хуваарилалтыг тусгаж байгаа аж.
   Оросын Mail. ru интернет-компани дэлхийд нэрд гарсан товч мэдээний TWITTER-тэй өрсөлдөх юм. Mail. ru Group компани Twitter-ийг сонирхож байна гэсэн мэдээлэл энэ оны зун тархсан билээ. Бичил блогийн сүлжээнд 400 сая доллар оруулахад бэлэн байна гэж компанийн эзэн Юрий Мильнер, Алишер Усманов нар мэдэгджээ.
11-р сарын 4-ний баасан гаригт Орос улс төрийн баяр – Ард түмний нэгдлийн баярыг тэмдэглэж байна. Энэхүү баярыг Моск­­вагаас Поль­шийн цэр­гийг хөөн гаргасан 1612 оны дурсгал болгожээ. Түүхэнд энэ баярыг 17-р зууны түшгүүртэй үетэй холбоотой гэж үздэг юм.
Хятадын тэв хэсгийн нүүрсний уурхайд пүрэв гаригт дэлбэрэлт болж, дөрвөн хүн нас барж, 57 хүн нурман дарагдсан аж. Энэ явдал Хэнань мужийн Саньмэнься хотод болжээ. Дэлбэрэлт болох үед газар дор 75 хүн ажиллаж байжээ. Тэдгээрийн 14 нь өөрсдөө гарч ирж чаджээ. Одоо аврах ажиллагаа явагдаж байна. Сүүлийн жилүүдэд Хятадад нүүрсний уурхайнуудын аюулгүй байдлыг хангах ажлыг нилээд нэмэгдүүлж ирсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11