×
Нийгэм 2 Арваннэгдүгээр сарын 2011
    Ярославлийн ойролцоо “Локомотив” хоккейны баг тамирчдын  Як-42 онгоцонд сүйрсэн гол шалтгаан нь хүний хүчин зүйл байсныг   хүлээн зөвшөөрчээ. Улс хороондын нисэхийн хорооноос мөрдөн байцаалтын дүнг дүгнэн  хийсэн мэдэгдэлд Як-42  онгоц нисэх үедээ алдаатай тормоз татсан болохыг нийтэд зарлав.
    Оросын төв хэсгийн Ярославльд сүйрсэн Як-42 онгоц экипажийн алдаанаас болж сүйрчээ. Энэ тухай өнөөдөр Улс хоорондын нисэх хорооны техникийн комиссийн дарга Алексей Морозов мэдэгдэл хийв. Түүний ярьснаар техникийн комиссийн бүх гишүүд дээрх дүгнэлтэнд хүрчээ. Онгоц сүйрэх гол шалтгаан нь хамрын доорх онгоцны дугуйг өргөхийн өмнө тормозыг татсан явдал сүйрэлд хүргэжээ.
   Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгт дэлхийн мэдээллийн аюулгүй байдлын конвенцыг батлахыг санал тавьж байна. Москва өөрийн энэхүү саналаа Олон улсын кибер орон зайн бага хурал дээр илэрхийлж байна. Энэхүү чуулган нь Лондонд анх удаагаа зохиогдож байна. Британий нийслэлд дэлхийн 60 орны 700 гаруй төлөөлөгчид хуран цуглараад байна.
     Кыргызстаны ерөнхийлегчийн сонгуульд ялагдспан нэр дэвшэгчдийн талынхан өнөөдөр Ош, Жалалабад хотуудад цуглаан хийж байна. Тэд 10-р сарын 30-нд явагдсан санал хураалтын дүнг хүчингүй болгож, шинэ сонгууль явуулахыг шаардаж байна. Жалалабадад 1000 гаруй хүн цуглаан хийж байна. Ош хотноо бараг 200 хүн цугларсан гэж «Интерфакс» агентлаг мэдээлэв.
    Санкт-Петербург хотод “Русский мир” ("Оросын ертөнц") сангийн жил бүрийн   чуулган тав дахь удаагаа чуулахаар нээгдэв. Орос улсын ерөнхийлөгчийн Зарлигаар 2007 оноос эхлэн  энэхүү байгууллага төрөл бүрийн төслүүдийг амьдралд хэрэгжүүлж байгаа юм. Зорилго нь оросын соёл, орос хэлийг түгээн дэлгэрүүлэх болон  дэлхийн улс орнуудад энэхүү төслүүдийг дэмжих явдал юм.
   Гадаадын анхны салаа Оросын Екатеринбург хотын цэргийн сургуульд бий боллоо. Монгол улсын 18 настай залуучуудад  Хятад, АНУ буюу ОХУ-ын цэргийн аль нэгэн  сургуульд суралцахыг санал болгожээ. Залуучууд оросын боловсролыг сонгож авсан байна. Суворовын цэргийн сургуулийг оросын сургуулийн насны өсвөр хүүхдүүдэд зориулсын шилдэг сургууль хэмээн олон жилийн турш үзэж ирсэн юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11