×
Нийгэм Арваннэгдүгээр сар 2011
Хятадын эрх баригчид хөдөө орон нутгийн ядуучуудад шинэ зурвас татлаа. Одоогоос өдөрт 6,3 юань буюу нэг  доллароос доош орлоготой ядуучуудыг нэн ядууд тооцох аж. Үүний өмнө амьдралын доод өртөг өдөрт 0,55 доллар байсан гэж британий Би-Би-СИ теле радио компани уламжилжээ.  2010 оны тоо баримтаар  хятдаын тосгонуудад 27 сая хүн нэн ядуу амьдралтай байна.
Египет улсад хоёр хоног үргэлжилсэн парламентын сонгуулийн дараах саналын хуудас тоолох ажил эхэллээ гэж өнөөдөр араб хоорондын “Аль-Жазира” телевизийн суваг мэдээллээ. Санал хураалтын урьдчилсан дүнг лхагва гаригийн үдэш зарлана.
Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын 17 залуу иргэнд тэдний байгуулсан гавъяанд талархал илэрхийлэв. Төрийн тэргүүн Москва хотноо болж байгаа “ Ирээдүй биднээс ” залуучуудын уулзалтанд оролцож байгаа тэдгээр залууст “Амьдралын идэвхитэй байр суурьтай болон Орос улсын төлөө нийгмийн үйл ажиллагаа”  явуулж буйд нь  талархал илэрхийлж шагнал  гардууллаа.
“Аль-Каида”-гийн лагерьт алан хядагчид амиа золиослогч хүүхдүүдийг бэлтгэж байжээ. Энэ тухай  орон нутгийн ХМХ-үүд мэдээлжээ.  “Туюр-аль-Жанна” /”Диваажингийн шувууд”/  гэж нэртэй байсан хуаран нь  Бани Саад хотын ойролцоо Диялла тосгонд байрлаж байжээ.  Цагдаагийнхны мэдэгдэснээр, тус байгууллагын удирдагчдыг олоход шиитын сүмд халдалага хийсэн хүзүхдийн ээж тэдэнд туслажээ.
   2012 оноос эхлэн Хятадын  телевизээр олон ангид уран сайхны киног гаргах бөгөөд кино гарч байх үед реклам гаргахыг хорьжээ.  Энэ тухай өнөөдөр Хятадын улсын  радио, кино,  телевизийн хорооноос  мэдэгджээ. Энэ арга хэмжээ нь сүүлийн үед Интернетэд байр сууриа алдаад байгаа телевизийн нэр хүндийг өсгөх зорилгоор хийгдэж байгаа аж.
Хятадын Ардын чөлөөлөх Армиийн дэргэд Стратегийн төлөвлөлтийн удирдах газар байгуулагдлаа. Шинэ хэсэг байгуулагдсан нь БНХАУ-ын цэрэг-улс төрийн нөлөө өсч, тус улсын удирдлагын зэвсэгт хүчний өмнө тавьж байгаа зорилтууд хүндэрсэнтэй холбоотой гэж ажиглагчид таамаглаж байна. Албан ёсны мэдээнүүдэд Удирдах газар байгуулах болсон тухай шийдвэрийг  Хятад улсын дарга Ху Зиньтао болон Цэргийн төв зөвлөл /ЦТЗ/ дэмжижээ.
    БНАСАУ сансрыг энх тайвнаар ашиглах зорилготой баллистик пуужингуудаа цаашид ч хөөргөж байх болно. Энэ тухай өнөөдөр Японы телевизийн Эн-Эйч-Кей компани Хойд Солонгосын ХМХ-үүдийг иш татан уламжиллаа. Сансрыг энх тайвны зорилгоор ашиглах нь хүн төрөлхтөний эрх бөгөөд БНАСАУ-ын энэхүү эрхийг  хэн ч  хориглож чадахгүй гэж Пхеньян мэдэгджээ.
   Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины охин Светлана Аллилуева АНУ-д Лана Питерс нэрийн дор амьдарч байгаад 11-р сарын 22- нд 85 насандаа хорвоогийн мөнх бусыг үзэв. Энэ тухай даваа гаригт америкийн ХМХ-үүд Висконси мужийн эрх баригчдын мэдээлснийг иш татан уламжилжээ. Сталины охин гэдэсний хорт хавдар өвчнөөр нас барсан гэж мэдээнд өгүүлсэн байна.
   Афганистанд байгаа олон улсын хүчнийг пакистаны талаас буудсан учир эвслийн нисэх хүчин агаарын цохилт өгснөөс болж пакистаны 25 хилчин амь үрэгдсэн гэж НАТО мэдэгдснийг Пакистаны БХЯ няцаалаа. Энэ агаарын цохилтыг хэзээч зөвтгөж болохгүй гэж пакистаны батлан хамгаалхын төлөөлөгч Атхар Аббас мэдэгдсэн байна.
Цаг уурын байдал манай гариг дэлхийн түүхийн турш өөрчлөгдөж ирсэн юм. Гэвч сүүлийн 20 жилд хүний үйл ажиллагааны нөлөө гоц мэдрэгдэж байна. Агаар мандалд хаяж буй хүлэмжийн хий  сэтгэлийг түгшүүлж байна. Эдүгээ Киотын протокол байдлыг журамлаж байна. Гэвч энэ баримт бичиг хуучирсан хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Олон улсын цаг уурын үр бүтээлтэй шинэ хөтөлбөрийг боловсруулах нь зайлшгүй чухал.
Ирландын далайд оросын далайчдыг аврах ажиллагаанд оролцсных нь төлөө Кембриджийн герцог Уильямд ОУ-аас Их Британи улсад суугаа элчин сайд талархал илэрхийллээ. “Свонлэнд” ачааны хөлөг онгоц ням гаригийн шөнө Уэльсийн эргээс баруун тийш 30-аад километрт Ирландын далайд 8 баллын шуурганд өртөж живсэн юм.
   “Адмирал Кузнецов” нисэх онгоц тээгч аврага хөлөг тэргүүтэй  Орос улсын ТЦФ-ын  бүлэг хөлөг 2012 оны хавар Сири улсын Тартус боомт дахь оросын гадаад улс дахь баазд очих болно. Оросын “Известия” сонинд өнөөдөр энэ тухай бичсэн байна.
   Гахайн маханд химийн хорт бодис хийсэн түшмэд, бизнесмен, фермийн эзэд зэрэг зуу гаруй хүнийг бүх насаар нь шоронд хорихоос эхлээд зохих шийтгэлийг БНХАУ-ын шүүх тогтоосон байна. Энэ тухай бямба гаригт Синьхуа агентлаг уламжилсан байна.
  Энэ баяр хэний ч сэтгэлийг хөдөлгөхгүй байж чадахгүй. Эхчүүдийн өдрийг ОУ-д 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэдэг юм. Бидний амьдралын гол хүн эх хүний ач тусыг өндөрт өргөхийн тулд 1998 онд энэ баярыг тэмдэглэхээр шийдсэн юм. Энэ баяр нь “Бүхний төлөө ээж тандаа баярлаж явдаг шүү гэж” хэлэх бас нэгэн боломж олгож байгаа юм.
   ОУ-д өнөөдөр Эхчүүдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ баярыг 1998 оноос эхлэн 11-р сарын сүүлчийн ням гаригт тэмдэглэсээр ирсэн билээ. Эхчүүдийн өдрийг бүс нутаг бүрт үр хүүхдээ нэр төртэйгээр өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд баяр хүргэж, жүжигчилсэн тоглолт, наадам, үзэсгэлэн, уралдаан тэмцээн зохион байгуулж тэмдэглэдэг юм. Мөн энэ өдөр гэр бүлийн бодлогын цаг үеийн асуудлыг хэлэлцдэг байна.
НҮБ аас ын тус улсын засгийн газарт ирүүлсэн нөхрөөсөө гадуур  энгэр зөрүүлсэн явдалд эмэгтэйчүүдийн биеээрээ шийтгэл хүлээдэгийг болиулахыг  уриалсанд   Мальдивын  хэдэн зуун оршин суугчид баасан гаригт эсэргүүцэв.
Өнгөрсөн 7-р сард шинэ Үндсэн хууль баталсны дараа    Мароккогийн анхны  парламентын  сонгууль явагдаж, санал хураалт 45 % болжээ.  Бямба гаригаас шилжих шөнө холбогдох мэдээллийг тус улсын дотоодыг хамгаалах яам тараажээ.  Шинжээчдийн үзэж буйгаар, сөрөг хүчний  “Исламын шудрага шүүх болон хөгжил” нам ялах магадлалтай байна.
 «ОДХ» радио олон улсын аялал жуулчлалын төв болсон оросын эртний хотуудын тухай цуврал нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Өнөөдөр Кострома хотоор радио аялал хийхийг сонсогчидоо уриж байна. Хот Оросын европын хэсгийн томоохон Ижил мөрөн ба Кострома голын эрэг дээр оршдог.
Малийгийн хойд хэсгийн Тимбукту тохойд хэсэг буутай үл мэдэх хүмүүс гурван европ хүнийг барьцаалан авч, бас нэг хүний амийг хороов.  Тэдгээрийн ямар үндэстэн болохыг хараахан тогтоож чадаагүй байна. 11-р сарын 24 нд Малигийн хойд хэсэгт  хорё франц хүнийг хулгайлжээ. Тэднийг зочид буудлаас нь баривчилсан байна. Францын болон малигийн цэргийнхэн  хулгайлагдсан хүмүүсийг эрж хайж байна.
Өнөөдөр Оросын нийслэлд Москва хотод хуучин үеийн трамвайнуудын үзэсгэлэн ажиллана. Энэ арга  хэмжээ нь анхны алдарт  “А” /”Аннушка”/ трамвайны 100 жилийн ойд зориулагджээ. “А” үсэгний хэвтэй анхны трамвай 1911 оны 11-р сард  явж эхэлжээ.
Оросын төлөөлөгчид «Екатеринбург ЭКСПО-2020» төслийг Парист Олон улсын үзэсгэлэнгийн товчооны 150 дахь ерөнхий бага хурал дээр танилцуулав. Ази Европын уулзар дээр оршдог энэ хот бас  үзэсгэлэнг зохион явуулахыг эрмэлзсэн Тайландын Аюттхая, Арабын нэгдсэн Эмирт улсын Дубай, Туркийн Измир, Бразилийн Сан-Пауло зэрэг хотоос хэд хэдэн давуу талтай байна.
Иракийн Басра хотод дэлбэрэлт гарсны улмаас 19 хүн амиа алдаж, 65 хүн шархаджээ. Ийм нарийн мэдээллийг шархдагсдыг хүлээж авсан эмнэлгийн эмч нар уламжилжээ. Нас барсан болон шархадсан хүмүүсийн ихэнхи нь анхны  дэлбэрэлтийн дараа тус газар ирсэн  цагдаагийнхан болон цэргийнхэн байна.  Хоёр дэлбэрэх бодисийг мотоциклд бэхлэн тавьсан нь зэрэг дэлбэрчээ.
Японы автомашины томоохон үйлдвэрлэгч Nissan Motors Co  -компани 56 мянга орчим машиныг буцаан татаж авч байгаа тухайгаа мэдэгдэв.  Dualis болон  X-Trail  sport загварын машинуудын  зогсох дохионы гэрэл асахгуй байгаа болон түлш гоожих боломжтой гэмтлүүдийг илрүүлжээ.
2020 оны Зуны Олимпийн Токиод тоглолтуудыг зохион явуулахыг дэмжих  комиссийг  Японы ерөнхий сайд Ёсихиро Нода тэргүүлнэ. Японы ХМХ үүдийн уламжилснаар Нода нь Засгийн газрын өмнөөс тус улсад  Олимпиад явуулах захиалгыг дэмжихийн тулд  комиссийн дээд зөвлөлийг тэргүүлэх саналыг хүлээн авчээ.
    Орос улсын Халимагт  Буддын шашны ариун шүтээн – Будда бурхан Шакъямуны чандар мөнхөд хадгалагдаж байх болно. Халимагийн нийслэл Элст хотын Буддын шашны төв хийдэд тус улсын ерөнхийлөгч асан Кирсан Илюмжинов ариун шүтээнийг шилжүүлж өгчээ. Шри-Ланка улсын лам нар энэхүү эртний түүхэн шүтээнийг Буддын шашны үйл ажиллагааг дэмжиж буйг илэрхийлж Халимаг улсад  хүлээлгэн  өгчээ.
    «Password» бол Интернетийн хамгийн өргөн дэлгэрсэн  адгийн муу нууц үг хэвээр байна. SplashData компаниос сүүлийн үед хийсэн судалгааны үр дүн үүнийг нотлон харууллаа. Өнөөдөр дэлхийд Интернетээр асар их хэмжээний мэдээлэл дамжиж байгаа нөхцөлд хүмүүс хувийн мэдээ баримтууддаа хайрамжгүй хандаж байгаа нь аюултай хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
    Словакийн ГХЯ-ны тэргүүн асан Ян Кубиш  лхагва гаригт НҮБ-ын  Афганистаныг дэмжих төлөөлөгчийн газрыг тэргүүнээр томилогдлоо гэж РИА Новости уламжиллаа. Кубиш үүрэгт ажилдаа 2012 оны 1- р сарын 1-нээс орно. Түүний гол  үүрэгт АНУ-ын болон түүний холбоотнуудын  цэргийг Афганистанас гаргаж эхлэх үед  олон улсын улс-төрийн дэмжлэгийг эрчимжүүлэх асуудал орж байгаа аж.
    Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салех Нью-Йоркийн нэгэн эмнэглэгт  эмчилгээ хийлгэнэ. Энэ тухай лхагва гаригт Салехтай утсаар ярьсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэв. Өнгөрсөн 6-р сард Йемений ерөнхийлөгч   тус улсын ерөнхийлөгчийн ордныг буудах үед  шархадсан юм. Үүний дараа тэр Саудын Арабд курс эмчилгээ хийлгэж, эх орондоо буцаж ирсэн юм.
    XXI зуунд байгалийн сүйрлийн тоо 10 дахин өсч  ”Хэвийн бус зүйл хэвийн болно”. Ийм дүгнэлтэнд Засгийн газар хоорондын цаг уурын өөрчлөлтийн бүлэг шинжээчид хүрчээ. Энэ байгууллагын дэлхийн байгалийн  сүйрлийн үзэгдлээр бэлтгэсэн  томоохон  хэмжээний уг илтгэл 2012 оны хоёрдугаар  сард гарна.
    Малайзийн нийслэлд “Цэргийн гэмт хэргийн шүүх хурал” АНУ-ын ерөнхийлөгч асан  бага Жорж Буш, Их Британий ерөнхий сайд асан Тони Блэр нарыг 2003 онд Иракад цэрэг оруулсан “гэмт хэргийн буруутан” гэж үзжээ.  “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр, цэргийн шүүх  Буш болон Блэрийн эсрэг цэргийн гэмт хэргийг ойрын үед хэлэлцэх аж.
   Өвлийн улиралтай хамт  монголын нийслэл Улаанбаатар хотод дээр утаан суунагладаг аж. Сүүлийн тоо баримтаар Улаанбаатар хотын агаарын бохирдолт олон улсын стандартаас 10-15 дахин давжээ.  Бохирдолтын 90 хувь нь гэр хороолын пийшэн, зуухаас болж  байна.      Монголын эрх баригчид агаарын бохирдолтыг бууруулах арга хайсаар л байна.
   Тунисийн эрхийг хамгаалагчдын харуултай хуяг  эмийн тусламж мягмар гаригт Египтийн “Рафах” боомтоор    Газын зурваст ирлээ. Эрхийг хамгаалагчид 1,5 тонн ховордсон эм, эмнэлгийн  эмийн зүйлүүдийг  Газын эмнэлэгт  хүргэв.
   Афганистанд байгалийн хийн шинэ хямрал гарлаа.  Хэдэн өдрийн өмнө тус улсын засгийн газар ахуйн хэрэглээний шинэгэрүүлсэн хийн үнийг  нэг килограммд 1 доллар 34 центээр бодож тогтоожээ.  Аж үйлдвэрийн сайд энэ алхамыг хийн монополистуудын сувдаг сэтгэлтэй холбож үзэж байна. Үүний дүнд импортлогч орнууд байгалийн хий нийлүүлэлтээ зогсоож, улмаар түлшний үнэ нэмэгдэхэд хүргэв.
  Улаанбаатарын экологи, усан хангамжийг сайжруулах шинэ арга барилыг санаачилжээ. Өвөл нөөцлөсөн цас хайлуулж, зуны улирал  усан хангамжийг сайжруулж, агаарыг  сэрүүн болгоно. Тэгснээр  Монгол улсын эх газрын уур амьсгалын дутуу талыг  нааштай ашиглаж болно.Өвөл эндхийн гол мөрөн бараг долоон метр зузаан мөстэй байдаг. Анхны туршилт Улаанбаатарт Туул голд хийнэ.
    Тажикистаны мужийн шүүхийн коллег өнөөдөр оросын нисэх компаний нисэгчдэд оногдуулсан ялыг цуцлав. Оросын иргэн Владимир Садовничий, эстоны иргэн Алексей Руденко нарыг шүүхийн танхимд сууллажээ. Үүний өмнө анхан шатны шүүхээс тэдэнд 8,5 жилийн ял сонсгосон юм. Тэднийг улсын хил зөрчсөн болон хууль бус дамын наймаа хийсэн гэж буруутгажээ.
     12-р сарын 4-нд товлоод байгаа Төрийн Думын сонгууль болсны дараа ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Холбооны хуралд илтгээлээ тавина. Төрийн Думын дарга Борис Грызлов өнөөдөр энэ тухай мэдэгдлээ. Тэрээр төрийн тэргүүний илгээлт тавих товыг зарласангүй. Холбооны хуралд тавих илгээлтээ Д.Медведев 12-р сарын сүүлээр тавьж магадгүй гэж өнөөдөр хэд хэдэн ХМХ мэдээлээд байна.
Казахстаны нийслэл Астанад болж байгаа Европ, Азийн медиагийн форумд /ЕАМФ/ ТУХН-ийн орнууд, Гүрж, Балтын тэнгисийн улсуудын  ХМХ-ийн 250 гаруй төлөөлөгчид оролцож байна. ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тэдэнд илгээлт явуулсан бөгөөд янз бүрийн ард түмний уламжлалд хүндэтгэлтэй хандах болон тэвчээртэй байдлын зарчмыг даган мөрдөхийн чухлыг сануулсан байна.  ЕАМФ-ыг анх удаа 2006 онд РИА Новости агентлаг зохион байгуулсан юм.
   Тажикистаны шүүх 11-р сарын 22-ны мягмар гаригт нисэгчид Владимир Садовничий, Алексей Руденко нарын давж заалдах өргөдлийг авч хэлэлцэнэ. Оросын нисэх онгоцны компанийн нисэгчид Тажикистаны нутаг дэвсгэр дээр зайлшгүй буулт хийх болсон бөгөөд тэднийг  хууль бусаар улсын хил зөрчсөн гэж үзэн 8,5 жилийн ял тулгасан юм.
   Интернет хэрэглэгчдийн амьдралыг нилээд хүндрүүлэх хуулийн төслийг америкийн Конгресс удахгүй хэлэлцэх гэж байна. Аудио, видео болон бусад контентыг үйлдвэрлэдэг томоохон компаниудын тусламжтайгаар интернет дээрэмчдийг сөрөн зогсох шинэ хуулийг боловсруулаад байна. Үүнийг англиар Stop Online Piracy Act буюу SOPA гэж нэрлэдэг юм. Лизензгүй контентыг байрлуулсан сайтын ажиллагааг зогсоох нь энэ шинэ зүйлийн онцлог юм.
    АНУ-ын зүүн нутгийн мегаполис Нью-Йорк хотод үйлдэх гэж байсан алан хядах ажиллагааг цагдаагийнхан сэрэмжлэн зайлуулж чадлаа. Тус хотын дарга Майкл Блумберг үндэсний телевизийн сувгийн шууд нэвтрүүлгээр өчигдөр орой энэ тухай мэдэгдлээ. Энэ үйл явдал АНУ-д өргөн тэмдэглэдэг Талархалын өдөр үндэсний баяраа тэмдэглэхээс хэдхэн хоногийн өмнө болсон байна.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Арваннэгдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Арваннэгдүгээр сар 2011
11