×
Нийгэм 31 Аравдугаар сарын 2011
   Өнөөдөр буюу 10-р сарын 31-нд Оросын Калининград хотноо төрсөн хүү дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч болов. НҮБ-аас тус хотыг сонгож авсан нь тохиолдлын  хэрэг бишээ. Энэ байгууллага дэлхийн хүн амын тухай илтгэлээ энд сонирхуулж танилцуулна. Мэдээжээр ийм азтай оршин суугчийг  сонгож авахад хэцүү юм. Дэлхийд нэг минут дутам хүүхэд төрдөг.
   Төрийн тэргүүний сонгуулиас хойш улс орны байдлыг тогтворгүй болгож мэдэх угтвар нөхцөл үгүй гэж Кыргызстаны хууль сахиулах байгууллага үзэж байгааг өнөөдөр Бишкекэд тус улсын Дотоод хэргийн дэд сайд Бактыбек Алымбеков мэдэгдлээ. Түүний хэлснээр бол иргэд санал хураалтад идэвхтэй оролцож, ухамсартай сонголт хийснийг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой.
   Тайландын засгийн газар  үерт нэрвэгдсэн барилга байгууламжуудыг сэргээн босгох ба үерээс хамгаалах системийг байгуулахад 900 тэрбум бат (30 тэрбум орчим доллар) хайж байна гэж өнөөдөр тайландын «The Nation» сонин мэдээллээ.
  Дэлхийн 7 тэрбумдэх иргэн 10-р сарын 31-нд Калининград хотноо төрөв. НҮБ-ын хүн амын сан болон Оросын статистикийн албаны шийдвэрээр  дэлхийн 7 тэрбумдэх иргэнийн сертификатыг  2011 оны 10-р сарын 31-нд төрсөн анхны хүүхдэд гардуулах болсон.10-р сарын 31-нд төрсөн  3 кг 600 грамм жинтэй хүү  ийм азтан болжээ.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011