×
Нийгэм 30 Аравдугаар сарын 2011
Сүүлийн 50 жилд Тайландыг нэрвэсэн  хамгийн хүчтэй үерийн улмаас 380 гаруй хүн амь үрэгджээ. Бас хоёр хүн сураггүй алга болсон байна. Эд үгээ Тайландын нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь усанд авахуулжээ. Эрх баригчид нийслэлийн төвийг усанд авахуулахаас сэрэмжлэхийг оролдсон ч Бангкокын байдал маш хүнд байна.
   Орос улс инновацийн санхүүжүүлэлтийн талаар дэлхийн эхний арван орны нэг болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмтрий Медведев «Сколково» Москвагийн бизнес-сургуульд залуу инженер, эрдэмтэн, зохион бүтээгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Инновацийн цоо шинэ боловсруулалтыг амжилттай бизнес-төсөл болгож хувиргах төвийг эндээс холгуй байгуулах юм. Ирэх онд оросын эдийн засгийг шинэтгэхэд 1 триллион рубль гаргажээ.
Ливийн огцоруулсан удирдагч Муаммар Каддафигийн төрөлхи Сирт хотноо  олон хүний шарилуудыг овоолсон газрыг  илрүүлэв. 50 гаруй хүний шарилыг нэгэн байшингаас олсон байна. Тэднийг хүчээр хөнөөснийг шарх сорви нь харуулж байгааг шинжээчид тэмдэглэв. Каддафигийн талыг баримтлагчдын шарилуудыг олсон гэж үзэж байна. Эдгээр нь гол төлөв эмэгтэй хүүхдүүдийн шарил билээ.
НУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн асуудлаар ахин мэдэгдэл хийж, өчигдөр сирийн Хомс, Хама мужуудад энгийн олон арван оршин сүүгчийн амь насыг бүрэлгэснийг буруушаав. Түүний хэлснээр бол эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн  үргэлжилж буй долоон сарын дотор 3 мянга гаруй хүн хэлмэгдэсэн юм.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011