×
Нийгэм 27 Аравдугаар сарын 2011
    Оросын мэдээлэл холбооны технолог дэлхийн зах зээл дээр улам нэр хүндтэй болж байна. Женевт 10-р сарын 24-27- болж байгаа Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр оросын үйлдвэрлэгчид нааштай үнэлгээ аваад зогсоогүй хангалттай үнэ бүхий гэрээ хэлэлцээ байгуулсан байна.
    Сөүлийн Йонсэ их сургууль ОХУ-ын Сахалин мужид мэдээлэлийн технолог дээр тулгуурласан эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Харилцан ойлголцлын зохих санамж бичигт Сахалин мужийн засгийн газар, тус их сургуулийн удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурлаа гэж БН Солонгос улсын Инновацийн эдийн засгийн яам мэдээлсэн байна.
     Интернетэд “ОУ-ын амьд газрын зураг” нэртэй шинэ мультмедийн мэдээлэлийн сан бий боллоо. Тус улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог харуулсан энэ портал http://www.livemaprus.ru хаяг дээр байна.
    Туркэд газар хөдлөсний улмаас 520 гаруй хүн эндэв. 10-р сарын 23-нд зүүн-өмнөд Ван мужид газар дорхи түлхэц 7,2 баллад хүрсэн байна. Гай гамшиг 1000 орчим  хүний амь насыг бүрэлгэж мэднэ гэж орон нутгийн газар хөдлөлт судлаачд мөн тэр өдөр мэдээлжээ.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011