×
Нийгэм 26 Аравдугаар сарын 2011
   Хятад улсад хиймэл дагуулын телевизийн сувгуудаар цэнгээнт нэвтрүүлэг шууд дамжуулахад дараагийн жилээс хязгаар тогтоолоо. БНХАУ-ын төр засаг зохих шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн хиймэл дагуулын 34 суваг болгонд долоо хоногт хоёр удаа цэнгээнт шоу нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрнө.
   Хятадын төмөр замын яам  улс орныхоо зүүн-хойд нутагт төмөр замын барилга байгууламж барих явцад зөрчил гаргасан тухай хэвлэл мэдээлийн хэрэгслийн мэдээллийг хянан шалгаж байна гэж Чайна Дейли сонин мэдээлжээ.Сэтгүүлчдийн мэдээлснээр жижиг маш олон пүүс Зилинь мужид төмөр зам тавьсан байна. Харин олонхи  урьд нь  төмөр зам тавьж  узээгүй байсан аж.
Америкийн хэд хэдэн албаны хүмүүсийн эсрэг ОХУ визийн хориг тавьж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж АНУ-ын засгийн газар үзэж байна. Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд ингэж мэдэгдлээ.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
   Гадаадад байгаа ОУ-ын иргэд орос улсын дипломат газруудад хөнгөвчилсөн байдлаар бүртгүүлэх болно. Өнөөдөр нийтэлсэн ГХЯ-ны тушаалд энэ тухай өгүүлсэн байна. Одоогоос ОУ-ын иргэд бүртгүүлэхийн тулд заавал консулын хэлтэст биеэр ирэх шаардлагагүй, алсын удирдлагаар буюу шуудан, факс, интернетээр бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх шаардлагагүй гэхдээ энэ боломжийг ашиглахыг ГХЯ зөвлөж байна.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011