×
Нийгэм 25 Аравдугаар сарын 2011
   Түркийн Ван хотын нурсан байшин дороос хоёр долоо хоногтой хүүхдийг эхийнх нь хамт амьдаар нь олоод байна. Тэнд ням гаригт аюултай газар хөдлөлт болсон юм. Одоо эх хүүхэд хоёрыг нуранги дороос гаргах ажлыг хийж байна гэж түркийн Си-Эн-Эн-Тюрк, НТВ сувгууд мэдээлж байна.
   Forbes сэтгүүлийн оросын хэвлэлийн “дэлхийг эзэгнэсэн” хүмүүс нэрсийн жагсаалтад 50 оросууд орсон байна. Тэдний дунд бизнесменүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд байна. Агуу эрдэмтдийн “аравт” гадаадын тэргүүлэх шинжилгээний төвд ажиллаж байгаа нобелийн шагналт физикч эрдэмтэд Андрей Гейм, Константин Новоселов болон тэдний мэргэжил нэгт нөхдүүд орсон байна.
   Япон улсын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын “Соя” харуулын хөлөг онгоц ажлын айлчлалаар Сахалины Корсаков боомтод хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Эргийн хамгаалалтын Сахалины хилийн удирдах газрын олон нийттэй холбоо барих бүлгийнхэн өчигдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна.
   Сирт хотод бензин ачсан цистерн дэлбэрснээс болж 100 гаруй хүн амь насаа алдаж, 50 орчим хүн шархадсан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Францийн ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар өчигдөр орой энэ дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсны дараа маш том түймэр гарсан гэж ливийн шинэ төр засгийн төлөөлөгч мэдэгджээ. Дэлбэрэлт болсон газар хүмүүсийн нүүрс болсон цогцос байсаар байна.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011