×
Нийгэм 24 Аравдугаар сарын 2011
    Өнөөдөр Бангкокын хойд-зүүн хорооллууд түүний дотор хэд хэдэн авто зам, төмөр зам усанд автжээ. Усны түвшин нэмэгдсээр байна. Бангкокод үер хэд хэдэн долоо хоногоос бүтэн сар хүртэл үргэлжлэнэ гэж шинжээчид таамаглав. Бангкокын төвд урсаж байгаа Чао Прай голын усны түвшин хоёр метрээр дээшлэсэн байна.
   Алс Дорнодод алт олборлож ирсэн түүхэнд хамгийн томд орох 7 кг 655 грамм цул алтыг «Иркиндан» орд газраас олж илрүүллээ.  Энэ алт Орос улсын гол Алмаз эрдэнийн музейн санд удахгүй багтах юм. Хабаровск хязгаарын «Восток» үйлдвэрийн олборлогчид хагас сая гаруй долларын үнэтэй цул алтыг олжээ.
  Урьдын дэглэмийг түлхэн унагааснаас хойшхи анхны ардчилсан сонгууль Тунист явагдаж дууслаа. Иргэд ерөнхийлөгчийн үүрэг  гүйцэтгэгчийг томилж, түр засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ Үндсэн хуулийг нэг жилийн дотор боловсруулж бэлтгэн  хууль тогтоох хурлын гишүүдийг  сонгов. Урьдчилан мэдээлснээр нийт сонгогчдын бараг 70 хувь нь сонгуульд оролцов. Сонгуулийн бүх хэсэгт санал хураалт тайван явагдсан тухай мэдээлжээ.
    Босогчид бүрэн төгс ялсан гэж Ливийн шинэ удирлагаас зарлан мэдээлэв. Баяр ёслол сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөн тухайн үед эхлэсэн Бенгази болон нийслэл Триполи хотод болов. Ливи Каддафигийн дэглэмээс чөлөөлөгдсөн гэж Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчид зарлан тунхаглажээ. Огцруулсан удирдагчийг төрөлхи Сирт хот орчимд  хэдэн өдрийн өмнө хөнөөсөн юм.
    Өчигдөр туркийн зүүн-өмнөд Ван мужид хоёр удаа хүчтэй газар хөдлеөв. Тус улсын Дотоод хэргийн сайд Идрис Наим Сахины мэдээлснээр 200 гаруй хүн газар хөдлөлтөд хэлмэгджээ. «Урдчилсан мэдээ баримтуудаас харахад 1000 гаруй хүн газар хөдлөлтөд нэрвэгдэв. Эрэх, аврах ажил үргэлжилж байна.
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011