×
Нийгэм Аравдугаар сар 2011
   Өнөөдөр буюу 10-р сарын 31-нд Оросын Калининград хотноо төрсөн хүү дэлхийн 7 тэрбумдэх оршин суугч болов. НҮБ-аас тус хотыг сонгож авсан нь тохиолдлын  хэрэг бишээ. Энэ байгууллага дэлхийн хүн амын тухай илтгэлээ энд сонирхуулж танилцуулна. Мэдээжээр ийм азтай оршин суугчийг  сонгож авахад хэцүү юм. Дэлхийд нэг минут дутам хүүхэд төрдөг.
   Төрийн тэргүүний сонгуулиас хойш улс орны байдлыг тогтворгүй болгож мэдэх угтвар нөхцөл үгүй гэж Кыргызстаны хууль сахиулах байгууллага үзэж байгааг өнөөдөр Бишкекэд тус улсын Дотоод хэргийн дэд сайд Бактыбек Алымбеков мэдэгдлээ. Түүний хэлснээр бол иргэд санал хураалтад идэвхтэй оролцож, ухамсартай сонголт хийснийг улс төрчид хүлээн зөвшөөрөх ёстой.
   Тайландын засгийн газар  үерт нэрвэгдсэн барилга байгууламжуудыг сэргээн босгох ба үерээс хамгаалах системийг байгуулахад 900 тэрбум бат (30 тэрбум орчим доллар) хайж байна гэж өнөөдөр тайландын «The Nation» сонин мэдээллээ.
  Дэлхийн 7 тэрбумдэх иргэн 10-р сарын 31-нд Калининград хотноо төрөв. НҮБ-ын хүн амын сан болон Оросын статистикийн албаны шийдвэрээр  дэлхийн 7 тэрбумдэх иргэнийн сертификатыг  2011 оны 10-р сарын 31-нд төрсөн анхны хүүхдэд гардуулах болсон.10-р сарын 31-нд төрсөн  3 кг 600 грамм жинтэй хүү  ийм азтан болжээ.
Сүүлийн 50 жилд Тайландыг нэрвэсэн  хамгийн хүчтэй үерийн улмаас 380 гаруй хүн амь үрэгджээ. Бас хоёр хүн сураггүй алга болсон байна. Эд үгээ Тайландын нутаг дэвсгэрийн гуравны хоёр нь усанд авахуулжээ. Эрх баригчид нийслэлийн төвийг усанд авахуулахаас сэрэмжлэхийг оролдсон ч Бангкокын байдал маш хүнд байна.
   Орос улс инновацийн санхүүжүүлэлтийн талаар дэлхийн эхний арван орны нэг болсон гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Дмтрий Медведев «Сколково» Москвагийн бизнес-сургуульд залуу инженер, эрдэмтэн, зохион бүтээгчидтэй уулзахдаа мэдэгдэв. Инновацийн цоо шинэ боловсруулалтыг амжилттай бизнес-төсөл болгож хувиргах төвийг эндээс холгуй байгуулах юм. Ирэх онд оросын эдийн засгийг шинэтгэхэд 1 триллион рубль гаргажээ.
Ливийн огцоруулсан удирдагч Муаммар Каддафигийн төрөлхи Сирт хотноо  олон хүний шарилуудыг овоолсон газрыг  илрүүлэв. 50 гаруй хүний шарилыг нэгэн байшингаас олсон байна. Тэднийг хүчээр хөнөөснийг шарх сорви нь харуулж байгааг шинжээчид тэмдэглэв. Каддафигийн талыг баримтлагчдын шарилуудыг олсон гэж үзэж байна. Эдгээр нь гол төлөв эмэгтэй хүүхдүүдийн шарил билээ.
НУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун сирийн асуудлаар ахин мэдэгдэл хийж, өчигдөр сирийн Хомс, Хама мужуудад энгийн олон арван оршин сүүгчийн амь насыг бүрэлгэснийг буруушаав. Түүний хэлснээр бол эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөн  үргэлжилж буй долоон сарын дотор 3 мянга гаруй хүн хэлмэгдэсэн юм.
    ЗХУ-ын засгийн газар 1929 оны 10-р сард гадаад хэл дээр нэвтрүүлэг явуулдаг дөнгөж сая байгуулсан хэлтсийн зорилгыг “гадаадын радио нэвтрүүлгийг дамжуулах болон тусгай концертуудыг гадаадад зохион байгуулах” гэж тодорхойлж байсан байна.
Амар мөрний экологит Орос, Хятад улсууд хамтарсан аудитын шалгалт хийнэ гэж ОХУ-ын Тооллогын танхимын дарга Сергей Степашин мэдэгдлээ. Орос, Хятад улсуудын Тооллогын танхимын ойрын гурван жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан зохих тохиролцоонд хүрсэн байсан юм. Амар мөрний ерөнхий байдалд хоёр улсын байгал хамгаалах салбарын шилдэг мэргэжилтнүүд шалгалт хийх юм.
   Манай Дэлхийн 7 тэрбум дахь иргэн 10-р сарын 31-нд төрнө. Энэ гайхамшигтай үйл явдал оросын Калининград хотод болно. Гариг дэлхийн хүн ам зүйн байдлын тухай олон улсын байгууллагын илтгэлийн танилцуулага тэнд болох учраас НҮБ энэ хотыг сонгосон юм.
    Оросын их, дээд сургуулиудад гадаадын иргэдийг сургахад зориулсан улсын стипендийг ЮНЕСКО-д гаргаж өгөхөд ОУ бэлэн байна. ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлын 36-р чуулганд оролцохоор Парист ирсэн ОХУ-ын Соёлын яамны сайд Александр Авдеев ингэж мэдэгджээ. Африкийн орнуудын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд тусламж үзүүлэх талаар ярьж байна гэж тэр хэллээ.
    Оросын мэдээлэл холбооны технолог дэлхийн зах зээл дээр улам нэр хүндтэй болж байна. Женевт 10-р сарын 24-27- болж байгаа Бүх дэлхийн теле харилцаа холбооны “Телеком-2011” үзэсгэлэн дээр оросын үйлдвэрлэгчид нааштай үнэлгээ аваад зогсоогүй хангалттай үнэ бүхий гэрээ хэлэлцээ байгуулсан байна.
    Сөүлийн Йонсэ их сургууль ОХУ-ын Сахалин мужид мэдээлэлийн технолог дээр тулгуурласан эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлнэ. Харилцан ойлголцлын зохих санамж бичигт Сахалин мужийн засгийн газар, тус их сургуулийн удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурлаа гэж БН Солонгос улсын Инновацийн эдийн засгийн яам мэдээлсэн байна.
     Интернетэд “ОУ-ын амьд газрын зураг” нэртэй шинэ мультмедийн мэдээлэлийн сан бий боллоо. Тус улсын бүх бүс нутгийн аялал жуулчлалын нөөц бололцоог харуулсан энэ портал http://www.livemaprus.ru хаяг дээр байна.
    Туркэд газар хөдлөсний улмаас 520 гаруй хүн эндэв. 10-р сарын 23-нд зүүн-өмнөд Ван мужид газар дорхи түлхэц 7,2 баллад хүрсэн байна. Гай гамшиг 1000 орчим  хүний амь насыг бүрэлгэж мэднэ гэж орон нутгийн газар хөдлөлт судлаачд мөн тэр өдөр мэдээлжээ.
   Хятад улсад хиймэл дагуулын телевизийн сувгуудаар цэнгээнт нэвтрүүлэг шууд дамжуулахад дараагийн жилээс хязгаар тогтоолоо. БНХАУ-ын төр засаг зохих шийдвэр гаргасан байна. Ирэх жилийн 1-р сарын 1-нээс эхлэн хиймэл дагуулын 34 суваг болгонд долоо хоногт хоёр удаа цэнгээнт шоу нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрнө.
   Хятадын төмөр замын яам  улс орныхоо зүүн-хойд нутагт төмөр замын барилга байгууламж барих явцад зөрчил гаргасан тухай хэвлэл мэдээлийн хэрэгслийн мэдээллийг хянан шалгаж байна гэж Чайна Дейли сонин мэдээлжээ.Сэтгүүлчдийн мэдээлснээр жижиг маш олон пүүс Зилинь мужид төмөр зам тавьсан байна. Харин олонхи  урьд нь  төмөр зам тавьж  узээгүй байсан аж.
Америкийн хэд хэдэн албаны хүмүүсийн эсрэг ОХУ визийн хориг тавьж байгаа нь ямарч үндэслэлгүй гэж АНУ-ын засгийн газар үзэж байна. Төрийн департаментийн албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд ингэж мэдэгдлээ.
   Сибирийн оросын бүс нутгийн удирдлагууд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтай уулзахдаа олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тавигдаад байгаа даяарчлалын асуудлыг шийдэхэд туслах өргөн хүрээний төслүүдийг танилцууллаа. “ОУ-ын бүс нутгууд болон НҮБ-ын мянганы хөгжлийн зорилт” гэдэг илтгэлийг танилцуулах үеэр энэ уулзалт Нью-Йорк хотод болсон байна.
   Гадаадад байгаа ОУ-ын иргэд орос улсын дипломат газруудад хөнгөвчилсөн байдлаар бүртгүүлэх болно. Өнөөдөр нийтэлсэн ГХЯ-ны тушаалд энэ тухай өгүүлсэн байна. Одоогоос ОУ-ын иргэд бүртгүүлэхийн тулд заавал консулын хэлтэст биеэр ирэх шаардлагагүй, алсын удирдлагаар буюу шуудан, факс, интернетээр бүртгүүлж болно. Заавал бүртгүүлэх шаардлагагүй гэхдээ энэ боломжийг ашиглахыг ГХЯ зөвлөж байна.
   Түркийн Ван хотын нурсан байшин дороос хоёр долоо хоногтой хүүхдийг эхийнх нь хамт амьдаар нь олоод байна. Тэнд ням гаригт аюултай газар хөдлөлт болсон юм. Одоо эх хүүхэд хоёрыг нуранги дороос гаргах ажлыг хийж байна гэж түркийн Си-Эн-Эн-Тюрк, НТВ сувгууд мэдээлж байна.
   Forbes сэтгүүлийн оросын хэвлэлийн “дэлхийг эзэгнэсэн” хүмүүс нэрсийн жагсаалтад 50 оросууд орсон байна. Тэдний дунд бизнесменүүд, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд байна. Агуу эрдэмтдийн “аравт” гадаадын тэргүүлэх шинжилгээний төвд ажиллаж байгаа нобелийн шагналт физикч эрдэмтэд Андрей Гейм, Константин Новоселов болон тэдний мэргэжил нэгт нөхдүүд орсон байна.
   Япон улсын Тэнгисийн аюулгүй байдлын удирдах газрын “Соя” харуулын хөлөг онгоц ажлын айлчлалаар Сахалины Корсаков боомтод хүрэлцэн ирлээ. ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Эргийн хамгаалалтын Сахалины хилийн удирдах газрын олон нийттэй холбоо барих бүлгийнхэн өчигдөр “Интерфакс” агентлагт энэ тухай мэдээлсэн байна.
   Сирт хотод бензин ачсан цистерн дэлбэрснээс болж 100 гаруй хүн амь насаа алдаж, 50 орчим хүн шархадсан байна гэж Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Францийн ОНХМХ-үүдийн мэдээлж байгаагаар өчигдөр орой энэ дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлт болсны дараа маш том түймэр гарсан гэж ливийн шинэ төр засгийн төлөөлөгч мэдэгджээ. Дэлбэрэлт болсон газар хүмүүсийн нүүрс болсон цогцос байсаар байна.
    Өнөөдөр Бангкокын хойд-зүүн хорооллууд түүний дотор хэд хэдэн авто зам, төмөр зам усанд автжээ. Усны түвшин нэмэгдсээр байна. Бангкокод үер хэд хэдэн долоо хоногоос бүтэн сар хүртэл үргэлжлэнэ гэж шинжээчид таамаглав. Бангкокын төвд урсаж байгаа Чао Прай голын усны түвшин хоёр метрээр дээшлэсэн байна.
   Алс Дорнодод алт олборлож ирсэн түүхэнд хамгийн томд орох 7 кг 655 грамм цул алтыг «Иркиндан» орд газраас олж илрүүллээ.  Энэ алт Орос улсын гол Алмаз эрдэнийн музейн санд удахгүй багтах юм. Хабаровск хязгаарын «Восток» үйлдвэрийн олборлогчид хагас сая гаруй долларын үнэтэй цул алтыг олжээ.
  Урьдын дэглэмийг түлхэн унагааснаас хойшхи анхны ардчилсан сонгууль Тунист явагдаж дууслаа. Иргэд ерөнхийлөгчийн үүрэг  гүйцэтгэгчийг томилж, түр засгийн газрыг эмхлэн байгуулж, шинэ Үндсэн хуулийг нэг жилийн дотор боловсруулж бэлтгэн  хууль тогтоох хурлын гишүүдийг  сонгов. Урьдчилан мэдээлснээр нийт сонгогчдын бараг 70 хувь нь сонгуульд оролцов. Сонгуулийн бүх хэсэгт санал хураалт тайван явагдсан тухай мэдээлжээ.
    Босогчид бүрэн төгс ялсан гэж Ливийн шинэ удирлагаас зарлан мэдээлэв. Баяр ёслол сөрөг хүчний тэмцэл хөдөлгөөн тухайн үед эхлэсэн Бенгази болон нийслэл Триполи хотод болов. Ливи Каддафигийн дэглэмээс чөлөөлөгдсөн гэж Үндэсний шилжилтийн зөвлөлийн төлөөлөгчид зарлан тунхаглажээ. Огцруулсан удирдагчийг төрөлхи Сирт хот орчимд  хэдэн өдрийн өмнө хөнөөсөн юм.
    Өчигдөр туркийн зүүн-өмнөд Ван мужид хоёр удаа хүчтэй газар хөдлеөв. Тус улсын Дотоод хэргийн сайд Идрис Наим Сахины мэдээлснээр 200 гаруй хүн газар хөдлөлтөд хэлмэгджээ. «Урдчилсан мэдээ баримтуудаас харахад 1000 гаруй хүн газар хөдлөлтөд нэрвэгдэв. Эрэх, аврах ажил үргэлжилж байна.
Гай гамшиг бүтэн хагас сар үргэлжлэх бололтой гэж ерөнхий сайд Йинглак Чинават мэдээллээ. Нийслэл Бангкок хотын төвөөр урсаж байгаа Чао Прай голын усны тувшин хоёр метрээр нэмэгдлээ. Замууд усанд авахуулж, хүн ам үймэж тэвдсэн учраас ундны ус, тутрага, лаазтай бутээгдэхуун, ендег, шоколад, хатсан жимс дэлгүүрээс үгүй болсон байна.
Таиланд улсын  ерөнхий- сайд  Йиеглак  Чинават  өнөөдөр  ард түмэндээ    телевизиэр
 “ОДХ” радио оросын эртний хотууд болон олон улсын аялал жуулчлалын төвүүдийн тухай цуврал нэвтрүүлэг явуулдаг билээ. ОУ-ын европын хэсгийн төв хэсэгт оршдог эртний Владимир хотоос хэдхэн километрт байдаг том биш Боголюбово тосгоноор өнөөдөр бид аялах болно. Энэ тосгоны нутаг дэвсгэр дээр 12-р зуунд хамаарах байшин барилгууд үлдсэн юм.
ОУ-д интернет Европын зарим орнуудаас илүү эрчимтэй хөгжиж байна. Зөвхөн сүүлийн нэг жилд РФ доменд 3,5 сая сайт бүртгүүлсэн байна гэж Холбоо харилцааны яамны сайд Игорь Щеголев баасан гаригт мэдэгджээ. “50 сая хэрэглэгчдийнхээ тоогоор бид зөвхөн Герман улсын дараа орж байна. Харин хөгжлийнхөө хурдаар Европт 1-рт ороод байна” гэж тэрээр тэмдэглэжээ.
Өмнө нь
Аравдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Аравдугаар сар 2011