×
Нийгэм 28 Есдүгээр сарын 2011
   Иран, Энэтхэг, Пакистан улсуудын хотууд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ч байдал тийм сайн биш байна. Агаарын чанарын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаагаас хүрээлэн байгаа орчин бохирдож, эрчим хүчний нөөцийн зардал ихсэж байна.
     Энэтхэгийн нийслэл Нью-Делигийн хуучин дүүрэгт байшин нурснаас болж 25 хүн шархдаж, 5 хүн амь насаа алдсан байна. Шархдагсадын ихэнх нь маш хүнд байна. Үүнээс гадна 20 орчим хүн нуранги дор одоо болтол байсаар байна. Тэд хөрш байшингийн иргэд бололтой гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Энэ хэврэг байшингийн ойролцоо барилгын ажил хийж байсан нь нурах шалтгаан болсон бололтой.
    Улс орондоо байгаа зэвсгийн нөөцийг Ливийн төр засаг хянах ёстой гэж Страсбургт болж байгаа Европын парламентийн чуулганд оролцож байгаа ЕХ-ны дипломат байгууллагуудын тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригт мэдэгдсэн байна. НАТО-гийн гишүүн 28 орны төлөөлөгчид Ливи улс дахь цэргийн ажиллагааг 2011 оны 12-р сарын сүүлч хүртэл 3 сараар сунгахаар Брюссельд өнгөрсөн долоо хоногт тохиролцсон байна.
    Төв, Зүүн Европт байрлаж байгаа “Газпром” компанийн офис, европын эрчим хүчний хэд хэдэн компаниудын төлөөлөгчийн газар Европын комисс нэгжлэг хийлээ. Энэ нэгжлэг ЕХ-ны 10 оронд зэрэг явагдсан байна. “Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаанд сэжиглэж байгаа” болон монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шалгаж байгаа юм байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25