×
Нийгэм 26 Есдүгээр сарын 2011
Хойд флотын “Североморск” том завь эсэргүүцэгч хөлөг онгоцны багийнхан сирийн Тартус боомтод орлоо. Тэнд ОУ-ын ТЦХ-ний материал, техникийн хангамжийн төв нь байдаг юм гэж Хойд флотын хэвлэлийн алба өнөөдөр “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна.
     Энэ оны эхнээс дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж яваад 82 сэтгүүлч амь насаа алджээ. Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн захирал Элисон Маккензи Тайбэйд болсон медиа форумын үеэр энэ тоо баримтыг дурдсан байна.
   Орос улс алс хол сансарт буцаж байна. Энэ оны сүүлээр мөн чиглэлээр чухал алхам хийнэ. Ангариг гарагийн хиймэл дагуулаас хөрсний дээж дэлхийд шилжүүлэх «Фобос-Херс» гариг хоорондын автомат станцыг хөөргөх юм. Энэ оны 11-р сард «Зенит» зөөгч пуужингаар түүнийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөнө.
    Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид эзлээд байгаа Аль-Растан хотыг сирийн танкууд буудсан байна гэж өнөөдөр Рейтер агентлаг уламжиллаа. Энэ буудлагаас болж 3 хүн шархаджээ. Аль-Растан хот Сири улсыг Түрк улстай холбодог хойд гол зам дээр байдаг юм. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Сири улсад 3-р сарын дунд үеэс Дераа хотод эхэлж улмаар бусад бүсүүдэд үсэрхийлсэн юм.
     Оросын хилчдийг буудсан хэргээр Хойд Солонгосын 3 иргэн Алс Дорнодод баривчлагдсан байна. Энэ хэрэг 9-р сарын 19-нд Агуу Петрийн булан дахь оросын усан хилд болсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Приморийн хязгаарын хэлтсээс мэдээлсэн байна.
     Урьд нь БНАСАУ-ын хувьд хэрэглэж байсантай ижил, алхам алхамаар ахих бодлогыг Ираны цөмийн асуудлыг шийдэхдээ баримтлахыг ОУ санал болгож байна гэж  Си-Эн-Эн сувагт өгсөн ярилцлагадаа  ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров  мэдэгдлээ. Тегераныг ураны центрфуг үйлдвэрлэх ажлаа зогсоохыг оросын сайд уриаллаа. Ингэснээр шинэ хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжтой гэж ГХЯ-ны тэргүүн үзэж байна.
    “Варяг” пуужинт крейсерийн тэргүүлсэн Номхон далайн флотын бүлэг хөлөг онгоцууд Хонсю арлын баруун эргийн Майдзура боомтод хүрэлцэн ирсэн байна. Оросын далайчид Японд 5 өдөр айлчлах хүрээндээ эрэл хайгуул, аврах ажиллагааны хамтарсан хээрийн  сургууль хийх юм. Тохиролцсон маневрын дагуу Япон тэнгис дэх нэгэн ачааны хөлөг онгоц дээр түймэр гарна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25