×
Нийгэм 17 Есдүгээр сарын 2011
АНУ ын Невада мужид спортын онгоцны уралдаан шалгаруулах үеээр гурван хүн осолджээ. Энэ явдал  Үндэсний онгоцны спортын аврага шалгаруулах тэмцээн зохиогдож байсан   Рино хотод      болжээ. Дэлхийн II Дайны үеийн Мустанг  Р-51 сөнөөгч онгоц  орон нутгийн цагаар 16:30 минтуад үзэгчдийн индрээс холгүй унажээ.
Түркмений зүүн хэсэгт динозаврын чулуужсан мөр үлдэсэн газар тус улсын томоохон аялал жуулчлалын төвийг байгуулах болно. Тус улсын ерөнхийлөгч Гурбангула Бердымухамедов  байгалийн гайхамшигтай газар айлчилсныхаа ийм  шийдвэрийг дараа гаргажээ. Тэрээр тэмдэглэхдээ: энэ бол эртний аварга амьтны мөр үлдэсэн  дэлхийн цорын ганц түүхэн газар гэжээ.
Орос улс “Хойд туйлын их цэвэрлэгээнд” орлоо. Франц-Иосифын газар олтригт ажилласан экспедицийн тайланг дүгнэж үзээд Оросын  Засгийн газар Умард туйлд  экологийн цэвэрлэгээ явуулах тусгай хөтөлбөрийг санхүүжүүлэхээр  шийдвэрлэсэн юм. Умар туйлын экологийн аюулгүй байдал нь –хойд бүс нутгийн бүх орнуудад чухлаар тавигдах асуудал юм.
Хятад улс зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд  гэмт хэрэгт холбоотой 2182 сэжигтнийг  баривчлаад байна. Ажиллагаа 9-р сарын 1 нд эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд БНХАУ ын хуулийн  байгууллагынхан 270 дээрэмчдийн бүлэглэлийг устгасан –гэж БНХАУ -ын олон нийтийн аююулгүй байдлын яамны мэдэгдэлд дурьджээ.
Японы зүүн-өмнөд хэсгийн Хонсю арлаас 126 км орших Хатинохэ хотод   бямба гаригт 6,6 абллын хэлбэлзэлтэйгээр  газар хөдлөжээ. Энэ тухай АНУ ын Геологийн албанаас мэдээлжээ. Сэйрлийн тухай ямар нэгэн мэдээлэл  одоогоор ирээгүй аж. Далайн хар салхи гарах сэрэмжлэлийг зарлаагүй байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25