×
Нийгэм 16 Есдүгээр сарын 2011
   Алжирт тус улсын хувийн томоохон “Эль-Хабар”, “Эль-Ватан” сонингуудын  хэвлэх үйлдвэрийг хэсэг танхайчууд шатаажээ. Хэвлэх үйлдвэр рүү 100 орчим хүмүүс дайрч, шатах шингэн бүхий шил үйдвэрийн байр руу шидэцгээж байжээ. “Болсон явдал бидний гайхшралыг төрүүлж байна” гэж франц хэлээр гардаг “Эль ватан” сонины захирал Омар Белюше мэдэгдэв.
    Японы даатгалын компаниуд 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт болон далайн хар салхинд нэрвэгдэгсдэд 1,2 их наяд йен  буюу 1,5 тэрбум ам. долл. төлнө гэж Японы  даатгалын  ерөнхий  холбооноос өнөөдөр мэдээлжээ. Газар хөдлөлт, цунамийн дараа даатгалын компаниудад даатгалын төлбөр шаардсан  789 мянган нэхэмжлэл иржээ.
   Мьянмагийн эрх баригчид нилээд хэдэн мэдээллийн интернет сайтуудыг ашиглах хоригийг хүчингүй болгов. Тэдний дунд өрнөдийнхний,орон нутгийн сөрөг хүчнийхний сайтууд оржээ. Дани улсад байрладаг “Рейтер” агентлаг, Би-би-си, “Америкийн дуу хоолой”, “Ардчилсан Мьянмагийн дуу  хоолой” зэрэг сөрөг хүчний хэвлэлийг одоо он-лайнаар унших боломжтой болжээ.
   Европын комиссын дэмжлэгээр хийсэн судалгаагаар Европын холбооны оршин суугчид  огт хэрэглэгдээгүй 90 сая тонн хүнсний бүтээгдэхүүнийг жил бүр хаяж байна. ЕХ-ны орнуудын иргэн бүр жилд дунджаар 179 кг жимс ногоо,  махан  бүтээгдэхүүн хаяж байна. Олон улсын хэмжээнд мөн үзүүлэлт үүнээс илүү их байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25