×
Нийгэм 15 Есдүгээр сарын 2011
   Триполиос 160 км зайтай Бани-Валид хотыг эзлэн авах ажиллагааг  2 хоноогоор хойшлуулан,нутгийн иргэдийг хотоос гаргахаар   Ливийн босогчид  шийдвэрлэв. Бани-Валид хот орчмын  стратегийн өндөрлөгүүд    ливийн сөнөсөн удирдагчийн талынхны гарт байна. Босогчид тус улсын зөвхөн хойд, өмнөд хэсгүүдийг хяналтандаа аваад байна.  Триполиос цэргийн техник ирүүлж зузаатгал хийж байна.
   Ираны Агаарын зэвсэгт хүчний тэргүүн Хасан Шахсафи энд хийсэн мэдэгдэлдээ, тус улсын баруун-хойд хэсэгт явагдаж байгаа цэргийн  сургуулилтын үеэр хамгийн сүүлийн үеийн өөрөө тэсрэгч бөмбөг, өөрийн үйлдвэрийн пуужингийн туршилтыг явуулсан гэжээ. Энэ тухай ираны мэдээллийн ФАРС агентлаг мэдээлжээ.
   Каирын үйл явдал дахин давтагдахаас  болгоомжлон Израиль улс Иорданаас өөрийн  ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байна. Өнөөдөр Амманд  “Сионист элчин сайдын яамыг йорданы нутгаас зайлуул” гэх утгатай уриа лозунг  дэвшүүлсэн олон нийтийг хамарсан жагсаал зохион явуулахаар төлөвлөжээ. «Фейсбук» сүлжээнд гадаа гудамжинд гарч жагсахыг уриалжээ.
    Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ), Оросын «Сколково» инновацийн төв хамтран ажиллахаар тохиролцов. Талууд эрдэм шинжилгээний төдийгүй арилжааны хүрээнд хамтран ажиллана. Цөмийн технологийн шинэ шинэ зах зээлд хамтран гарах гол зорилго тавьжээ. «Сколково» ба МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн Вена хотноо хийсэн уулзалт Москвад хамтын ажиллагааны асуудлаар хийсэн зөвлөлгөөний үргэлжлэл боллоо.
    Японы Фукусима мужид АЦС дээр  гарсан ослоос хойш цацрагт хордсон  2 мянган квадрат  км буюу мужийн нутаг дэвсгэрийн долооны нэг газрыг эргэлтээс хаслаа.  Ийм дүгнэлтийг  Японы байгаль орчны яамны хуралдаан дээр  шинжээчид хийжээ. Токиогийн их сургуулийн профессор Юити Моригутийн тооцоолсноор 100 сая шоо газрыг хэрэглээнээс хасах болоод байгаа аж.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25