×
Нийгэм 14 Есдүгээр сарын 2011
     Буриад улсад МУ-ын ерөнхий сайд С.Батболдын айлчлал болж байна. Өнөөдөр тэр Иволгины хийдийг үзжээ. С.Батболд, Улаанбаатар хотын захирагч нар Улаанбаатарын шашны дээд сургуулийг дүүргэсэн   тус хийдийн  хамба лам Дамба Аюшеев, дөрвөн ламд “Нийслэлийн хүндэт иргэн” шагналыг гардуулжээ.
   Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах тухай Гэрээг ОХУ-ын  Хабаровск хотын  захиргаа, Хятадын Харбины эрх баригчид  Олон улсын хамтын ажиллагааны хорооны уулзалтын   хүрээнд  өнөөдөр үзэглэжээ.
    Кабулын нилээд хэдэн дүүрэгт гарсан  талибуудтай тулалдсан байлдаанд     цагдаагийн  ажилтнууд, энгийн иргэд нийлсэн 14  хүн амиа алджээ.  НАТО-гийн командлал, Афганистаны ДХЯ-наас   мэдээлснээр талибуудын дайралт 19 цагийн турш үргэлжилжээ. Өнөөдөр тулалдаан дууссан байна.
   «Ази Номхон далайн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа»-ны дээд хэмжээний уулзалтын барилга байгууламжууд цахилгаан эрчим хүчээр бүрэн хангагдана. «Газпром-Межрегионгаз» компани Русский арал, Владивостокод ажлаа дуусгаж байна гэж манай сурвалжлагч Денис Виноградов мэдээллээ. Байгалийн хийг Владивостокод бүр энэ оноос дамжуулж эхлэнэ.
     Өнөөдөр Улаан-Үд хотод  МУ-ын Ерөнхий консулын газар  нээгдсэний 20 жилийн ойг тэмдэглэж байна.  Ойн арга хэмжээнд  МУ-ын ерөнхий  сайд С. Батболд оролцож байна.
    Монгол улсын ерөнхий сайд С.Батболд өнөөдөр Улаан-Үд хотод «ОТЗ» (РЖД) компанийн тэргүүн Владимир Якунинтай уулзалт хийнэ гэж Буриад улсын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ. “С.Батболд В.Якунин нарын ярилцах сэдвүүд тодорхой бус байна” гэж мэдээлэлд дурьджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25