×
Нийгэм 13 Есдүгээр сарын 2011
   Япон улсын аюулгүй байдлын албаныхан өнөөдөр Нанацу-дзима арлын орчимд БНАСАУ-ын 9 иргэнтэй онгоцыг саатуулсан гэж РИА Новости мэдээлжээ.  Онгоцонд байсан хүмүүс мэдэгдэхдээ:  Өмнөд Солонгос руу явах гэж байсан гэжээ.  Онгоцонд 3 эрэгтэй, гурван эмэгтэй, 3 хүүхэд  байжээ. Нэг эрэгтэй нь мэдэгдэхдээ тэр БНАСАУ-ын Армид алба хааж байсан, бусад нь түүний төрөл төрөгсөд гэжээ.
    9-р сарын 14-нд Буриад улсад Монгол улсын ерөнхий сайд С.Батболд айлчилна. Тэр Улаан-Үд хотод Буриад улсын ерөнхийлөгч Вячеслав Наговицынтэй уулзалт хийж, Буриадын нийслэлд  Монгол улсын Ерөнхий консулын газрыг нээсний  20 жилийн ойн баярт оролцох юм.   Одоогийн байдлаар ерөнхий сайд С.Батболд Байгалийн эдийн засгийн форумын ажилд оролцож байгаа юм.
    Ливийн удирдагч асан Каддафийн  ойр дотны 32   хүн сүүлийн 10 хоногт  Нигерийн хилийг давжээ. Нигерийн Засгийн газрын мэдээлснээр Каддафийн ойрын гурван генерал  Нигерийн нутагт орж иржээ.  Түүнчлэн, хурандаа Каддафийн хүү Саади тус улсад улс төрийн орогнол авчээ.
    Иракийн курдүүдийг мөрдөх зорилгоор  Түрк улсад америкийн нисэгчгүй онгоцыг   байрлуулж болзошгүй тухай мэдээллийг АНУ-ын Төрийн департамент нотлоогүй ч үгүйсгээгүй байна. Түрк улс нь өөрийн нутаг дээр Иракийн хойд хэсэгт Курдистаны  Ажилчны Намын /КАН/ идэвхижилтийг хянах зорилгоор америкийн нисэгчгүй онгоцнуудын баазыг  байрлуулах санал тавьсаныг  АНУ судлаж байна.
МАГАТЭ-гийн ерөнхий захирал Юкия Амана дэлхийн цөмийн эрчим хүчний аюулгүй байдлыг нэмэгдүүлэхтэй холбоотой  төлөвлөгөөнйи төслийг өргөн барив. МАГАТЭгийн удирдах зөвлөлийн хуралдаан дээр Амано төслийн төлөвлөгөө нь “Фукусима-1”  АЦС-ын сүйрлээс өмнө үйлчилж байсан дүрэм журамтай  харьцуулбал цөмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд  алхам урагшилсан гэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25