×
Нийгэм 12 Есдүгээр сарын 2011
Приморьед хүмүүс рүү халдсан махчин аврага загасыг хайж байсан мэргэжилтнүүд Находка боомтын ойролцоо хоёр метр урт далайн махчин загасыг барьсан байна. Энэ махчин загасыг загас агнуурын хөлөг онгоцны багийнхан барьжээ. Эхлээд хоёр махчин загасыг харсан боловч нэгийг нь барьж чадаагүй байна. Баригдсан махчин загас селдийн төрлийнх гэдгийг эрдэмтэд тогтоосон ба эдгээр нь энэ хязгаарт элбэг тохиолддог, хүмүүс рүү халддагүй юм.
    Эх газрын хүзүүвчинд нефть олборлож байгаа компаниудыг нарийн шалгах санаачлагыг Хятад улс гаргалаа. Шалгалтын ажил 3 сар үргэлжилнэ. Нефтийн компаниуд 11-р сарын 10-д хүртэл тоног төхөөрөмжийнхөө гажгийг арилгаж, болзошгүй эвдрэлийг зассан байх ёстой. Дараа нь сарын дотор улсын байцаагч нарт шалгалт өгөх ёстой.
    Эрхүү мужийн засаг дарга Дмитрий Мезенцев Эрхүүд  галт тэргээр  хүрэлцэн очсон  Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд нар өнөөдөр Байгалийн олон улсын эдийн засгийн У11 форум нээгдэхийн өмнөхөн уулзав.Талууд худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг авч үзэж хэлэлцэв. Эрхүү муж, Монгол улс хоорондын  худалдаа-эдийн засгийн хэлхээ холбоо үсрэнгүй хөгжиж байна.
     Орон сууцны байшин болон аж үйлдвэрийн барилга байгууламжуудын техникийн удирдлагын аюулгүй байдлыг хангаж буй автомашины компьютер, оюуны зангилаа хакерын дайралтын бай болж мэднэ гэж McAfee америкийн вирусын эсрэг компанийн тайланд өгүүлжээ. Энэ нь компьютерийн аюулгүй ажиллагааг хангах салбар  чип хэрэглэж байгаа цахим системийн хөгжлийг сааруулсантай холбоотой гэж вирустэй тэмцэгчид үзэж байна.
   Өнөөдөр Сибирийн Эрхүү хотод Байгалийн эдийн засгийн форум /БНЭЗФ/ нээгдлээ. Долоо дахь удаагаа болж байгаа энэ форум бизнесийн хүрээний төлөөлөгчид болон улс төрчдийг нэгтгэж байна. Олон улсын өргөн оролцоо нь “БНЭЗФ-2011”-ийн онцлог юм.
ОХУ-ын АЗ-ийн нарийн бичгийн дарга Николай Патрушев Өмнөд Курилийн арлуудад айлчилсанд харамсаж байгаагаа Япон улс илэрхийллээ. Японы засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Осама Фудзимура өнөөдөр хэвлэлийн бага хурал дээр ийнхүү мэдэгдлээ. “Энэ нь Японы байр суурьтай таарахгүй байгаагаас гадна үнэхээр гашуудалтай байна” гэж  Фудзимура хэлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25