×
Нийгэм 10 Есдүгээр сарын 2011
    9-р сарын хоёр дахь ням гаригт Байгаль нуурын өдрийг тэмдэглэдэг юм. Дорнод Сибирийн өмнө зүгт орших энэхүү гайхамшигт ижилгүй нуурын баярыг 12 жилийн өмнөөс ёслон тэмдэглэх болжээ. Дэлхийн цэнгэг усны нөццийн 20%, хамгийн цэвэр, хамгийн  эртний  нуур- гэж  Байгалийн тухай ярьдаг юм. Байгаль – баян нуур.
   9-р сарын 10-нд Монгол улсад улс-төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг тэмдэглэдэг юм. Өнгөрсөн зууны 30-40 оны үед Монгол улсад өргөн баривчилгаа явагдаж, тэр үеийн төр, нийгмийн, цэргийн зүтгэлтнүүд, сэхээтнүүд болон лам нарыг үй олноор нь баривчилан, цаазалж байжээ. Тухайн үеийн монголын удирдлага энэ бүхнийг ЗХУ-ын заавраар явуулж байжээ.
Москва хотоос зүүн-хойд хэсэгт орших Ярославль хотын ойролцоо  9-р сарын 7-нд онгоцны осолд нас барсан “Локомотив” хоккейн багийн тамирчид, дасгалжуулагчид болон захиргааны ажилтнуудыг сүүлчийн замд нь үдэх ажиллагаа бямба гаригт боллоо. Нас барсан хүмүүстэй салах ёс хийх ажиллагаанд тус хотын долоон мянга гаруй иргэд оролцжээ.
Сургуулийн сурагчдын явсан гатлага онгоц баасан гаригийн орой Хунань мужийн Фуи голд живжээ. Осолд арван хүүхэд, нэг настан нэрвэгдлээ гэж Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүнчлэн 16 хүн шархаджээ. Нийтдээ онгоцны бүхээгт 45 хүн явж байжээ. Бямба гаригийн орой Хятадын намрын дунд үеийн “Чжунцюцзе” уламжлалт баяраас гэр рүүгээ буцаж явсан хүүхдүүд Тантянь хотын орчимд осолд оржээ гэж Синьхуа мэдээлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25