×
Нийгэм 9 Есдүгээр сарын 2011
    Оросын эрдэмтэд Алтайн хязгаарын мөнх цаст уулс  хайлах боллоо гэж түгшицгээж байна. Үүний шалтгаан нь Монголын экологийн байдал. Байгальд бүх юм харилцан уялдаатай байдаг: малын бэлчээрийн даац хэтэрснээс ургамал талхлагдаж, тал нутгийн болон уулархаг газрын  бэлчээр цөлждөг аж. Энэ нь салхины уулын орой хүртэл антициклонд хүргэдэг юм.
   Баасан гаригаас ням гаригт Ярославль хотод ЯК-42 онгоцны осолын улмаас  амь үрэгдэгсдийг гашуудаж байна. Хот бүхэлдээ гашуудалд байна, 9 сарын 7 нд онгоцны буудлаас холгүй онгоцны осол гарч, “Локомотив” хоккейн баг тамирчид болон нисэх багийн гишүүн 43 хүн амиа алдсан юм. Ярославль хотынхны хайртай, хүндэлж явдаг 20-27 насны сайхан залуус алтан амиа алджээ.
    Иран улс алсын тусгалын ПДХС-ийг боловсруулж дууссан гэж Ираны “Пресс-ТВ” телевизийн сувгаар мэдээлжээ. Телевизийн мэдээлснээр, шинэ туршилтыг  “Хатам аль-Анбия” цэргийн баазад  амжилттай туршжээ.
    Москвагийн “Залуу гварди” хэвлэлийн газраас хэвлэсэн Святослав Рыбасын ном “Громыко. Дайн, энх ба дипломат ажил” гэсэн нэртэй юм. Энэ ном нь барууныхан “зөвлөлтийн 1 номерийн дипломатч” гэж нэрлэдэг байсан Андрей Громыкогийн анхны бүрэн хэмжээний намтар юм.
   2001 оны 9-р сарын 11-нд АНУ-д  халдлага зохион байгуулсан хүмүүс ялагдсан. Тэд АНУ-ыг дэлхийн хамтын нийгэмлэгээс салгаж чадаагүй юм гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама мэдэгдсэнийг парисын  “Фигаро”сонинд гарсан нийтлэлд дурьджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей  2001 оны 9-р сарын 11- нд Нью-Йоркд гарсан халдлагын 10 жилийн ойд зориулсан тусгай бүгд хурал хийнэ. Хуралдааныг Ерөнхий Ассамблейн  65 дахь хуралдааны нарийн  бичгийн дарга Швейцарийн ерөнхийлөгч асан Йозеф Дейс нээнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25