×
Нийгэм 7 Есдүгээр сарын 2011
Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ярославль мужид Як-42 онгоцны осолд амь үрэгдсэн хоккейчдын төрөл, төрөгсдөд эмгэнэл илэрхийлэв. Сүүлийн ирсэн мэдээгээр лхагва гаригийн орой унасан онгоцод  44 хүн явж байсны 42 нь амь үрэгдэж, хоёр хүн амь гарсан байна. Уг явдалтай холбогдуулан Ярославль хотод Дэлхийн улс төрийн их чуулганы ажилд оролцож байсан ерөнхийлөгч Дмитрий Медведев  өөрийн хөтөлбөрийг өөрчлөнө.
   Өнөөдөр Ярославль хотын “Туношна”  онгоцны буудлаас хөөрсний дараа “Як-42” онгоц сүйрлээ. “Як-Сервис” нисэх компаний “Як-42” онгоц “Туношна” онгоцны буудлаас орон нутгийн цагаар 16:05 минутад хөрснийхөө дараа онгоцны буудлын орчимд унасан гэж Росавиациас мэдээлжээ. Онгоцнд ярославль хотын хоккейны баг  тамирчид явж байжээ.
   Афганистан дахь НАТО-гийн удирдлага  афганы зарим засан хүмүүжүүлэх газруудад  хоригдлуудыг шилжүүлэхээ түр зуур зогсоожээ. Учир нь Урузган, Кундуз мужийн засан хүмүүжүүлэх газрууд нь хориглуудтай харгис харьцаж, тэднийг тарчлаадаг тухай мэдээлэл тарсан юм.Хоригдлуудыг зодож тамлан, тэдэнд цахилгаан бороохой хэрэглэдэг тухай НҮБ-ын илтгэл дээр гарсныг  үндэслэн ийм  шийдвэрийг гаргажээ.
    АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панетта Иракаас Америкийн цэргийг гаргах  хугацаа дууссаны дараа энэ улсад америкийн цэргийг үлдээх төлөвлөгөөг дэмжлээ.”Нью-Йорк Таймс “ сонинд “Иракийн  аюулгүй байдлын хүчнийхнийг бэлтгэх үүднээс тус улсад 3-4 мянган  америкийн цэрэг үлдэж болох юм” гэж сонин тэмдэглжээ.
   Сансрын мэдээлийг  Төв Азийн онцгой нөхцөлд ашиглах боломжийг өнөөдөр Красноярскад  эхэлсэн Олон улсын эрдэм-шинжилгээний    зөвлөлгөөнд оролцогчид хэлэлцэж байна. Арга хэмжээнд оролцохоор Монгол, Иран, Афганистан, Казахстан, Кыргызстан улсууд, НҮБ-ын “Спайдер” хөтөлбөрийн Австри, Хятад улсын  шинжээчид хүрэлцэн иржээ. Аврагчид Онцгой байдлын аврагчдын  хяналтын бүсийн асуултуудыг сансраас авсан зургийг ашиглан хэлэлцэх юм.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25