×
Нийгэм Есдүгээр сар 2011
  Афганистан дахь зэвсэгт мөргөлдөөн, замын дэргэдэх дэлбэрэлт зэрэг хүчирхийлэлийн хэлбэр 2011 онд 2010 онтой харьцуулахад 39%-иар өссөн байна. НҮБ-ын мэдээгээр өнгөрсөн хугацаанд Афганистанд хүчирхийлэл 2100 удаа гарсан байна. “Зэвсэгт мөргөлдөөн, гар хийцийн бөмбөгөөр дэлбэлэх явдал урьдын адил ихэнх нь байна гэж” НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийнхөө илтгэлд мэдэгдсэн байна.
    Хятадад суугаа АНУ-ын консулын хэлтсийн хамгаалагч асан 31 настай Брайан Андервудыг тагнуул хийсэн хэргээр Лос-Анжелест баричиллаа. Хятадын төлөөлөгчидөд захидал явуулсны дараа түүнийг Холбооны аюулгүй байдлын алба сонирхож эхэлсэн байна. Захидалдаа тэрээр хятадуудтай “ажил хэрэгч гэрээ байгуулахыг хүсэж байгаа тухайгаа” бичсэн байсан гэж “Рейтер” агентлаг уламжилсан байна.
   ОУ-д  мансууруулах чанаргүй олсны ургамлыг аж үйлдвэрийн хэмжээнд ургуулахыг Улсын мансууруулах бодист хяналт тавих газраас санал болгосныг шинжээчид янз бүрээр хүлээж авлаа. Энэ санаачлага оросуудыг олсны ургамлаас гаргаж авсан зүйлд сонирхолтой болгож мэднэ гэж үзэж байна. Харин олсны ургамлаас гаргаж авсан тос, үр зэрэг нь аж үйлдвэрийн олон салбарт ихээхэн хэрэгцээтэй байгаа юм.
   С-300 пуужингийн цогцолбор нийлүүлэх гэрээнээс ОУ татгалзсан тул түүний үнийг буцааж өгсөн гэж Иран улсын БХЯ-ны сайд Ахмад Вахиди лхагва гаригт мэдэгдсэн байна. Гэрээг буцаснаас болж Иран улсад үүссэн хохиролыг ОУ-аас төлүүлэхийн тулд олон улсын бүх шүүх байгууллагуудаар явахад бэлэн гэж сайд ярьсан гэж ЭФЭ агентлаг мэдээлжээ.
   ПДХ систем байгуулах хамтын ажиллагааны тухай ОУ-тай хийх зөвлөлгөөнийг АНУ үргэлжлүүлж байгаа ба энэ асуудлаар тохиролцохыг хүсэж байна гэж Төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Виктория Нуланд мэдэгдлээ. “ОУ-тай хийх зөвлөлгөөнөө бид үргэлжлүүлсээр байна.
     Косовогийн хойд нутагт болсон сербүүдийн жагсаалын эсрэг НАТО-гийн энхийг сахиулагчид резинэн сум хэрэглэснийг ОУ эгдүүцэж буруушааж байна. Сербийн жагсагчдийг тараахын тулд тэдний цэргийн албан хаагчид зэвсэг хэрэглэснийг НАТО-гийн төлөөлөгч батласан байна. Жагсагчид тэдэн рүү гар хийцийн тэсрэх бодис шидэж эхэлсний дараа цэргүүд резинэн сум хэрэглэсэн гэж НАТО-гийнхан мэдэгдсэн байна.
   Иран, Энэтхэг, Пакистан улсуудын хотууд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод ч байдал тийм сайн биш байна. Агаарын чанарын тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Ази тивийн эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаагаас хүрээлэн байгаа орчин бохирдож, эрчим хүчний нөөцийн зардал ихсэж байна.
     Энэтхэгийн нийслэл Нью-Делигийн хуучин дүүрэгт байшин нурснаас болж 25 хүн шархдаж, 5 хүн амь насаа алдсан байна. Шархдагсадын ихэнх нь маш хүнд байна. Үүнээс гадна 20 орчим хүн нуранги дор одоо болтол байсаар байна. Тэд хөрш байшингийн иргэд бололтой гэж цагдаагийнхан мэдэгдсэн байна. Энэ хэврэг байшингийн ойролцоо барилгын ажил хийж байсан нь нурах шалтгаан болсон бололтой.
    Улс орондоо байгаа зэвсгийн нөөцийг Ливийн төр засаг хянах ёстой гэж Страсбургт болж байгаа Европын парламентийн чуулганд оролцож байгаа ЕХ-ны дипломат байгууллагуудын тэргүүн Кэтрин Эштон мягмар гаригт мэдэгдсэн байна. НАТО-гийн гишүүн 28 орны төлөөлөгчид Ливи улс дахь цэргийн ажиллагааг 2011 оны 12-р сарын сүүлч хүртэл 3 сараар сунгахаар Брюссельд өнгөрсөн долоо хоногт тохиролцсон байна.
    Төв, Зүүн Европт байрлаж байгаа “Газпром” компанийн офис, европын эрчим хүчний хэд хэдэн компаниудын төлөөлөгчийн газар Европын комисс нэгжлэг хийлээ. Энэ нэгжлэг ЕХ-ны 10 оронд зэрэг явагдсан байна. “Өрсөлдөөний эсрэг үйл ажиллагаанд сэжиглэж байгаа” болон монополийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж шалгаж байгаа юм байна.
   Пакистаны засгийн газартай хамтран ажиллахгүй байна гэж  лалын радикал  «Талибан» хөдөлгөөн мэдэгдсэн тухай  британийн «Гардиан» сонин өнөөдөр мэдээллээ. Бидний бааз Пакистанд байхгүй гэж талибууд онцлосныг сонин дурдав. Түүнээс гадна тэд Пакистаны тусгай албадаас Хаккани омогт дэмжлэг үзүүлж байна гэсэн АНУ-ын цэргийн командлалын мэдээллийг няцаажээ.
    Өнөөдрөөс Орос улсад  цахим засаглал бүрэн ажиллаж эхлэнэ. Одоо иргэн бүр gosuslugi. ru порталаар хандаж зөвлөмж авч болох төдийгүй өөрдөд нь ногдуулсан  татвар, торгуулийн  хэмжээг мэдэж, шаардлагатай бүх баримт бичгийг бүрдүүлж тухайлбал паспорт,нийгмийн тусламж, тэтгэвэр авах баримт, өргөдөл, анкетаа бөглөнэ гэсэн үг.
Хойд флотын “Североморск” том завь эсэргүүцэгч хөлөг онгоцны багийнхан сирийн Тартус боомтод орлоо. Тэнд ОУ-ын ТЦХ-ний материал, техникийн хангамжийн төв нь байдаг юм гэж Хойд флотын хэвлэлийн алба өнөөдөр “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна.
     Энэ оны эхнээс дэлхий даяар ажил үүргээ гүйцэтгэж яваад 82 сэтгүүлч амь насаа алджээ. Олон улсын хэвлэлийн хүрээлэнгийн захирал Элисон Маккензи Тайбэйд болсон медиа форумын үеэр энэ тоо баримтыг дурдсан байна.
   Орос улс алс хол сансарт буцаж байна. Энэ оны сүүлээр мөн чиглэлээр чухал алхам хийнэ. Ангариг гарагийн хиймэл дагуулаас хөрсний дээж дэлхийд шилжүүлэх «Фобос-Херс» гариг хоорондын автомат станцыг хөөргөх юм. Энэ оны 11-р сард «Зенит» зөөгч пуужингаар түүнийг Байконур сансрын хөлгийн буудлаас хөөргөнө.
    Ерөнхийлөгч Башар Асадыг эсэргүүцэгчид эзлээд байгаа Аль-Растан хотыг сирийн танкууд буудсан байна гэж өнөөдөр Рейтер агентлаг уламжиллаа. Энэ буудлагаас болж 3 хүн шархаджээ. Аль-Растан хот Сири улсыг Түрк улстай холбодог хойд гол зам дээр байдаг юм. Засгийн газрын эсрэг хөдөлгөөн Сири улсад 3-р сарын дунд үеэс Дераа хотод эхэлж улмаар бусад бүсүүдэд үсэрхийлсэн юм.
     Оросын хилчдийг буудсан хэргээр Хойд Солонгосын 3 иргэн Алс Дорнодод баривчлагдсан байна. Энэ хэрэг 9-р сарын 19-нд Агуу Петрийн булан дахь оросын усан хилд болсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны Приморийн хязгаарын хэлтсээс мэдээлсэн байна.
     Урьд нь БНАСАУ-ын хувьд хэрэглэж байсантай ижил, алхам алхамаар ахих бодлогыг Ираны цөмийн асуудлыг шийдэхдээ баримтлахыг ОУ санал болгож байна гэж  Си-Эн-Эн сувагт өгсөн ярилцлагадаа  ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров  мэдэгдлээ. Тегераныг ураны центрфуг үйлдвэрлэх ажлаа зогсоохыг оросын сайд уриаллаа. Ингэснээр шинэ хориг арга хэмжээнээс зайлсхийх боломжтой гэж ГХЯ-ны тэргүүн үзэж байна.
    “Варяг” пуужинт крейсерийн тэргүүлсэн Номхон далайн флотын бүлэг хөлөг онгоцууд Хонсю арлын баруун эргийн Майдзура боомтод хүрэлцэн ирсэн байна. Оросын далайчид Японд 5 өдөр айлчлах хүрээндээ эрэл хайгуул, аврах ажиллагааны хамтарсан хээрийн  сургууль хийх юм. Тохиролцсон маневрын дагуу Япон тэнгис дэх нэгэн ачааны хөлөг онгоц дээр түймэр гарна.
Өмнөд Солонгос улсад томоохонд орох “Seoul s Jeil 2” хадгаламж банкны байранд нэгжлэг хийж байх үед тус банкны тэргүүн амиа егүүтгэсэн байна. Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүс банкны эзэн цонхоор үсэрсэн гэж ярьжээ. Харин цагдаагийнхан өөр хувилбарыг авч үзэж байгаа юм байна.
    АНУ цэргээ Афганистанаас гаргах гэж яарах хэрэггүй. Америкийн цэргүүд тус улсаас гарсны дараа орон нутгийн засаг захиргаа болон аюулгүй байдлын хүчин улс орондоо дэг журам тогтоож чадахгүй. Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн, АНУ-ын ЗХ-ний адмирал Майкл Маллен ингэж мэдэгдсэн байна.
     Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн Луфэн хотод хэдэн зуун жагсагчид цагдаагийн хэсгийг дайрсан байна. Цагдаа хүүхэд алсан гэдгийг сонссон жагсагчид цагдаагийн хэд хэдэн машиныг эвдэж, хэд хэдэн хууль хамгаалагчдыг шархдуулсан байна. Орон нутгийн засаг захиргааны мэдэгдлээс иш татан Франс Пресс агентлаг энэ тухай өнөөдөр мэдээлсэн байна.
    Ливийн ерөнхий сайд асан Аль Багдади Али аль-Махмудиг Тунист баривчилжээ. Энэ мэдээлэлийг Тунисийн төр засаг баталлаа. Али аль-Махмуди хуурамч баримт бичгээр Тунисээс Алжир улсын хилийг давах гэж байгаад баригдсан ба эсэргүүцэл үзүүлээгүй байна гэж ливийн ХМХ-үүд мэдээлсэн байна.
   Зөвлөлт засгийн жилүүдэд алдагдсан оросын буддистуудын  Х11 тэргүүн Итгэл хамбын Монгол улсын дээд шагнал  «Эрдэнийн очир» нэгдүгээр зэргийн одонгийг  эргүүлэн олголоо.Тэрээр Сангхуг 1911 оноос 1917 оныг дуустал тэргүүлжээ.Буриадын Иволгиний дацанд ОХУ-д айлчлах үеэрээ очсон Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд хамба ламд одонг  нь эргүүлэн олголоо.
    Оросын хэсэг мотоциклчид орос ба монголын 17 мянган км урт түүний дотор монголын 1500 гаруй км бартаат замыг туулав. Нэрт  шашны зүтгэлтэн Дмитрий Меньшиков ер бусын энэ аялалыг тэргүүлжээ. Тэр залуу байхдаа мотоцикл их сонирхож байсан аж. Дмитрий санваартан  мотоциклийн клуб сүмийнхээ дэргэд байгуулж орон нутгийн залуучуудтай хамтран ажиллаж байна.
    Өнөөдөр 9-р сарын 22-нд тэмдэглэж байгаа Бүх дэлхийн авто машингүй өдөр “хот бол хүмүүсийн болон амьдралын орон зай юм” гэсэн уриатай юм. Хотын ухамсартай иргэд өнөөдөр нийтийн тээврээр зорчиж байна. Ихэнх нь унадаг дугуй унаж зарим нь зүгээр л явган явж байна.
    Муаммар Каддафи Ливи улсдаа байгаа гэдэгт ямарч эргэлзээ байхгүй гэж ОУ-ын ерөнхийлөгчийн Африкийн асуудлаарх тусгай төлөөлөгч Михаил Маргелов ИТАР-ТАСС агентлагт мэдэгдлээ. Ийм мэдээлэлийг тэрээр Ливи улсын албан бус эх сурвалжаас олж авсан гэж мэдэгдсэн байна. Ливийн ШҮЗ-ийн хүчнийг Муаммар Каддафи эцсээ хүртэл эсэргүүцэх болно.
   Орос улсын нийслэл Москва хот өнөөдөр “авто машингүй өдөр” олон улсын ажиллагааны оролцогч боллоо. Одоогийн байдлаар Москва хотод 4 сая машин бүртгэгдээд байна. Нийслэл хотод 2 сая машин өдөр бүр орж ирж байгаа ба  дамжин өнгөрч байна.
    ОХУ-ын Хойд Кавказын Дагестан улсын нийслэл Махачкала хотод дэлбэрэлт болсны улмаас 60 орчим хүн шархаджээ. Нэг хүн нас барсан байна. Махачкала хотын төвд байдаг ДХЯ-ны байрны ойролцоо урьд шөнө хоёр дэлбэрэлт болсон байна. Тус БН улсын ДХЯ-ны мэдээлж байгаагаар эхний дэлбэрэлт 3 кг тротилийн хүчин чадалтай байсан байна.
 Хятадын Сычуань мужид орж байгаа аадар борооноос үүдсэн үерээс болж 19 хүн амь насаа алдаж, 16 хүн ор сураггүй алга болжээ гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. 40 мянган байшин эвдэрч сүйрсэн ба үерт автагдах аюул нөмрөөд байгаа нутгаас 1,4 сая хүнийг төр засаг нүүлгэн шилжүүлээд байна.
    Афганистаны нийслэл Кабул хотод тус улсын дээд элитийн төлөөлөгчдийн нэг тажик гаралтай ерөнхийлөгч асан Бурхануддин Раббаниг харгис хэрцгийгээр амь насы нь хороолоо. Энэ улс төрч Энх тайвны дээд зөвлөлийг удирдаж байсан ба “Талибан” хөдөлгөөнийхэнтэй хйих энхийн хэлэлцээрийг хариуцаж байсан юм.
   Санкт-Петербургийн амбан захирагч асан Валентина Матвиенког Холбооны зөвлөлийн даргаар сонголоо. Түүний нэрийг 140 сенатор дэмжсэн ба эсрэг санал өгсөн хүн байхгүй, нэг хүн түдгэлзсэн байна. Орос улсын түүхэнд анх удаагаа төрийн ийм өндөр албан тушаалыг эмэгтэй хүн хаших боллоо. Матвиенкогийн нэрийг ерөнхийлөгч Д.Медведев санал болгосон юм.
    Японы IHI /Ай-эйч-ай/ корпорацийн сервер болон компьютерүүд  хакеруудын дайралтад өртлөө. Энэ гэмт хэргийг цагаадгийнхан мөрдөж байна гэж японы “Никкей” сонин өнөөдөр мэдээлсэн байна. Энэ компани нь японы батлан хамгаалах яамны захиалгыг хэрэгжүүлдэг “Мицубиси хеви индастриз” компанийн дараа хакеруудын дайралтад өртөж байгаа хоёр дахь компани юм.
  Пуужингийн музей Оросын БХЯ-ны сайтад нээгдлээ. Одооноос хүмүүс тив хоорондын баллистик пуужингуудыг жинхэнэ 3D хэмжээгээр үзэх боломжтой байна.БХЯ-ны сайт үзэгч олонд хаалттай  байдаг цэргийн пуужингийн  музейд очих боломж олгож байна.
    НҮБ дэлхийн хамтын нийгэмлэгт хандан үерт нэрвэгдсэн Пакистан улсад туслах хөрөнгө гаргахыг уриалав. Пакистаны өмнөд Синдх мужид аадар бороо орсноос болж эвдэрч сүйдсэн дэд бүтцийг улирлын сэргээхэд 365 сая доллар шаардагдаж байна. Эдгээр хөрөнгийг хагас жилийн дотор цуглуулах хэрэгтэй.
    Ливийн Бани-Валид хотыг эзлэх гэсэн ШҮЗ-ийн хүчнийхний оролдлого талаар боллоо гэж британын радио телевизийн Би-би-си нэгдэл  өнөөдөр мэдээллээ. Муаммар Каддафигийн цэргүүдийн шүрүүн галаас болж сөрөг хүчний цэргүүд ухрахад хүрсэн байна. Одоо байлдаан Сирт хотын ойролцоо болж байна. Бани-Валид хотод 17 гадаадын хөлсний алуурчид баригдсан гэж Муаммар Каддафигийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
   Ном, дэвтэр, үзэг, харандаа бүхий сургуулийн цүнхийг «РОСНАНО» нэгдлээс санаачилсан цахим сурах бичиг орлох бололтой. Найман миллиметр зузаан, 27 см ташуу,475 грамм жинтэй энэ сурах бичиг олон сая хуудастай. Ойрын үед оросын сургуулиудад шилжүүлэх шинэ төхөөрөмж  бол дээд зэргийн технологийн хүрээн дэх Орос Их Британийн хамтын ажиллагааны үр дүн юм.
    Орос, Казах, Кыргыз, Тажик улсуудын нутаг дэвсгэр дээр өнөөдөр өргөн хэмжээний стратегийн хээрийн сургууль эхлэж байна. Энэ жилийн хамгийн том хээрийн сургууль болно гэж ОХУ-ын БХЯ-наас мэдээлсэн байна. Байлдааны үед төрөл бүрийн зориулалтын цэргүүдийг ашиглахад энэ хээрийн сургуулийн гол зорилго оршиж байна. Сургууль 10-р сарын 1-нд хүртэл үргэлжлэх юм.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
Есдүгээр сар 2011
Үйл явдлын хуанли
Есдүгээр сар 2011
25