×
Нийгэм 29 Наймдугаар сарын 2011
   “Адмирал Пантелеев” усан онгоцоор тэргүүлүүлсэн Номхон далайн флотын отряд Африкийн эврийн хавьд усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой мордоцгоов. Отрядын бүрэлдэхүүнд усан  онгоц эсэргүүцэгч том онгоцноос гадна шатахуун зөөгч  “Фотий Крылов”  болон аврах,  чирэгч онгоц  явж байгаа юм.
   Бахрейнаас ниссэн онгоц Энтхэгийн Керал мужийн  Коччи хотод  буулт хийх үедээ замаас гарчээ. 7 хүн нэрвэгдсэн тухай даваа гаригт энэтхэгийн “Таймс оф Индиа” сонин мэдээлжээ. Хохирогсдын  нэгийг эмнэлэгт хүргэж, бусдыг нь гэр  рүү нь явуулжээ. Энэ явдлын улмаас  нисэх  буух зурвас хаалттай байлаа.
    Алс Дорнодын  Благовещенскийн гаалийн ажилтнууд олон улсын “Поярково-Сюньке” боомтын ачааг шалгах  үеэр ачааны машин дээр  14,5 тонн  гаалийн мэдүүлэггүй барааг илрүүлжээ. Гаалийн ажилтнуудад үзүүлсэн баримт бичгээр ачаанд даавуу, хиймэл цэцэг байх ёстой байжээ гэж  “Интерфакс-Алс-Дорнод” агентлагт гаалийн байгууллагын төлөөлөгч  уламжилжээ.
    Аланья хотын зочид буудалд хордлого авсантай холбогдуулан оросын 100 орчим иргэд ОХУ-ын ерөнхий консулын газарт тусламж хүсч ханджээ.  Энэ тухай Анталье хотын  ОХУ-ын Ерөнхий Консул Александр Толстопятенко ИТАР-ТАСС-д мэдэгджээ. Түүний ярьснаар “Лара Парк”зочид буудалд амрагчдаас гомдол иржээ.
   Японы эрх баригч намын шинэ тэргүүн Исихико Нода ерөнхий сайдын албан тушаалынхаа үүрэгт ажлыг  өнгөрсөн 3-р сард тус улсад гарсан байгалийн сүйрлэлд их хохирол өмссөн улс орноо сэргээхэд төвлөрүүлэх бодолтой байгаа аж. Тэрээр сонгогдсынхоо дараа анх  хэлсэн үгэндээ, намынхнаа  санал зөрөлдөөнөө орхиж, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.
    Тель-Авивт Иордан голын баруун эргийн оршин суугчдийг дайрсны улмаас  8 хүн шархаджээ. Полицын мэдэгдснээр энэ явдал нь автобусны буудлын орчим болжээ. Палестины 19 настай иргэн, таксины жолоочийг хутгаар сүрдүүлэн, машиныг жолоодон,  хотын нэгэн шөнийн клубт очжээ. Зам зуураа тэр  хоёр явган зорчигчийг дайрсныхаа дараа хилийн харуулын машиныг мөргөжээ.
   Холбооны улсын статистикийн албаны мэдээгээр 2011 онд оросын хүн ам  87,5 мянган хүнээр багассан буюу 0,06 %  буурчээ. Хүн амын хэвийн өсөлт  Оросын дөнгөж 22  бүс нутагт гарчээ.  Нийтлэг дүгнэлт нь дараах байдлаар харагдаж байна. 2007 онд оросын  хүн ам дээд зэргээр өсчээ.
    Москвагийн  иргэн Алиса Крылова “Дэлхийн бөмбөрцөг мисс”тэмцээнд тэргүүн байранд шалгарчээ.  Тэмцээн Калифорни мужийн Ранчо-Мираж   хотод болжээ. Оросын  бүсгүйн энэ төрлийн тэмцээнд түүний үзүүлсэн анхны ялалт юм. Уралдаанд 39 орны сайхан бүсгүй оролцжээ.  Хоёр, гурав дугаар байрууд Энэтхэг, Гватемаллын бүсгүйчүүдэд ноогджээ.
    Хятадын зүүн-хойд хэсгийн Далянь хотод даваа гаригийн өглөө нефть боловсруулах үйлдвэрийн  нефтиийн  нөөцийн сав шатжээ. Энэ тухай Синьхуа агентлаг  орон нутгийн эрх баригчдын уламжилснаас иш татан мэдээлжээ. Түймэр орон нутгийн цагаар өглөөний 10.00 Даляны нефть-химийн үйлдвэрт /хятадын нефть-хийн улсын CNPC компаний охин компани/ эхэлжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19