×
Нийгэм 23 Наймдугаар сарын 2011
    Оросын 270  сурагчид БНАСАУ-ын “Сонгдовон” олон улсын пионерийн зусланд зуныхаа амралтыг өнгөрөөжээ.  Тус лагерь нь Япон тэнгисийн эрэг дээр Кавондо тосгонд оршидог аж.  Зохион байгуулагчид хүүхдүүдэд зориулан Солонгосын хойгийн үзэсгэлэнт байгальтай газар болох  Кымгынсан уул руу /Эрдэнэсийн  уул / аялал зохиожээ.
     Ливийн нийслэл Триполь хотод цорын ганц эмнэлэг л үргэлжлэн ажиллаж байна гэж “Скай-ньюс” британий телевизийн суваг мэдээлжээ. Энэ эмнэлэгт ажиллаж байгаа доктор Мухаммед Харишийн ярьснаар эмнэлгийн ажилтнууд хүрэлцээ муутай байгаа аж. Тиймээс зарим тохиолдолд өвчтөнүүд эмч нарыг гурван өдөр хүлээж байгаа аж.
   8-р сарын 30-нд Японы засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно. Тэд өөрийн бүрэн эрхийг шинээр бүрэлдэх эрх баригч Ардчилсан нам ын кабинетад шилжүүлэх юм.  Энэ тухай японы ерөнхий сайд Наото Кан мэдэгджээ. Тэрээр албан тушаалаасаа огцроход бэлэн байгаа тухайгаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Ливийн нийслэлийн баруун тойргуудад Муаммар Каддафийн цэргүүд, босогчдын хоорондын тулалдаан сэргэлээ. Босогчид нь Триполийн 80 хувийг хяналтандаа авсан гэж мэдээлж байгаа боловч, үүнийг нотлоход хүнд байна гэж “Скай ньюс” британий  телевизийн суваг мэдээлжээ. Өнгөрсөн шөнө нийслэлийн гудамжинд Каддафийн хүү  Сейфа гэнэт  гарч  ирсэнийг “гэнэтийн “гэж шилжилтийн үеийн Үндэсний зөвлөл гайхширчээ.
   Саяхан сөрөг хүчний зэвсэгт бүлэглэл “цэвэрлэгээ” хийсний  дараа  Сирийн Хама хотод гадаад орнуудын  хэсэг сэтгүүлчид анх удаа очжээ. Тэдний дунд “Оросын дуу хоолой” радиостанцын сэтгүүлч явсан юм.
    Орос улсын Алс-Дорнодын Приморьед орон нутгийн хүмүүс рүү дайрсан махчин акулын эрэлд гарлаа. Далайн махчны эрэлд ангуучны гурван баг гарав. Түүнчлэн тэдний хамт акул судлаачид, эрдэмтдийн бүлэг явж байна. Махчин акулыг барьтал Приморийн хязгаарын эргийн бүх газруудад 8-р сарын 18-наас эхлэн  далайн усанд орохыг хоригложээ.
   Ливийн  сөрөг хүчний цэргүүд Каддафийн ордон оршидог болон  гол хүч төвлөрөөд байгаа нийслэл хотын Баб Эль-Азизия хорооллыг эзлэн авч чадаагүй байна.  Сөрөг хүчнийхэн руу  агаараас НАТО-гийн онгоцнууд  бөмбөгдөж байгаа, хоногт  40 гаруй удаа цохилт өгч байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19