×
Нийгэм 22 Наймдугаар сарын 2011
   Хэл шинжлэлийнхэн усдаж үгүй болохын ирмэг дээр байгаа   алтайн, палеоазиатын хэлнүүдийг хадгалан, судлан шинжлэх зорилгоор олон улсын бага хурал зохион байгууллаа. “Орос, Монгол, Хятад улс дахь олон  хэл шинжлэл болон тэдгээрийн   сургалт” сэдэвтэй энэхүү бага хурал Улаан-Үд хотод ажлаа эхэллээ.
   Өнөөдөр Орос улсад төрийн далбааны тэмдэглэлт 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Груван өнгөт төрийн далбайн 20 жилийн түүхэн ойг тохиолдуулан  олон нийтийн байгуулагуудын төлөөлөгчид Москвагийн төвд цуглаан зохион байгуулна. Баярын өдөр нь 1991 оны 8-р сарын 22-нд болсон хуйвалдааны үйл явдалтай холбоотой юм.
   Орос улсын ерөнхийлөгчийн Ливийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Михаил Маргелов босогчид Триполийг эзэлснээр Ливид хямрал дуусахгүй гэж үзэж байна.
    Муаммар Каддафи нь Триполь дахь өөрийн ордонд байгаа бөгөөд, түүний орчин тойронд ширүүн тулалдаан явж байна. Энэ тухай Ливийн дипломат байгуулага уламжилжээ.  Хотын өмнөд хэсгийн захад буудалцаж байна. Босогчдын төлөөлөгчид  “Аль-Жазир” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа “Муаммар Каддафийн хүчнийхэн  хотын 20 орчим хувийг барьж байна гэжээ.
   Орос улсад 8-р сарын 22-нд Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг юм. Уламжлалт гурван өнгөт  далбаа нь олон зуун жилийн түүхтэй билээ.  Далбаа 17-р зуунд бий болжээ, гэсэн ч 20-р зууны ихэнх үед түүнийг хориглож байжээ.
   Сөрөг хүчний талынхан Муаммар Каддафийг дэмжиж байсан  нутаг нэгтнүүдээс болон гадаадын иргэдээс өш хонзон авахгүй байх ёстой. Үүнд шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн удирдагчдын нэг Махмуд Жибриль сөрөг хүчнийхний хяналтанд байгаа телевизийн сувгаар хийсэн мэдэгдэлдээ уриалжээ. Үүний өмнө зэвсэглэсэн босогчид  ливийн нийслэл дэхь Баб аль-Азизия хорооллоос бусад хэсгийг эзлэн аваад байгаа тухайгаа мэдэгджээ.   
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19