×
Нийгэм 18 Наймдугаар сарын 2011
  Орос, Хятад, Солонгос, АНУ,Европын нилээд хэдэн орнуудын 500 гаруй төлөөлөгчид  Сахад цугларчээ. 8-р сарын 17-19 өдрүүдэд энд Оросын зүүн-хойд бүс нутгийг хөгжүүлэх олон улсын  бага хурал болж байна.Чуулганы салбар хуралдаануудад ойрын үед АНД-н орнуудын бүс нутагт Орос улс байр сууриа бэхжүүлэхтэй холбоотой нилээд өргөн  хэмжээний төслүүдийг хэлэлцэнэ.
    Приморийн Хасан дүүргийн эрх баригчид өчигдөр  далайн эргэд акул загас хүн хазаж гэмтээсэн тул байдлыг тодруултал усанд сэлэхийг хоригложээ.  Приморийн өмнөд хэсгийн Алс-Дорнодын далайн улсын дархан цаазат газрын Теляковскийн тохойд  акул загас 25 настай залууг хазжээ. Энэ  явдал эргээс 50 метрийн зайд болсон юм.
    Монгол улсад алтны  орд газруудыг ашиглаж буй нь Сэлэнгэ мөрөн  болон түүний  цутгалан  Байгаль нуурт ихээхэн хохирол учруулж байна. Энэ тухай “Сэлэнгэ-Байгаль “ экспедицийн тайланд дурджээ. Экспедиц нь хоёр орны шинжлэх ухааны хүрээлэнгүүд арав орчим эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэдэг бөгөөд тэдний дотор Москвагийн их сургууль ордог юм.
   Афганистаны зүүн хэсгийн Пактия мужид өнөө өглөө Харуулын хоёр цэрэг амь үрэгдэж, нилээд хэдэн хүн шархаджээ. Гэрчүүдийн ярьснаар  цэргийн баазын хаалганы дэргэд амиа золиослогчийн жолоодсон  минжүүлсэн машин ирж дэлбэрчээ. Энэхүү явдлын хариуцлагыг “Талибан” радикал хөдөлгөөнийхөн хүлээжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19