×
Нийгэм 17 Наймдугаар сарын 2011
   ОХУ-ын Удмурт Монгол улсад гэрээгээр цэргийн бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Ижевскэд  ирсэн монголын төлөөлөгчдийн тэргүүн, МУ-ын БХЯ-ны сайд Л.Болдын мэдэгдснээр: Монгол улс Удмурт улстай цэргийн үйлдвэрийн  бүтээгдэхүүн нийлүүлэхэд хамтран ажиллах бодолтой байна гэжээ. Тэрээр цааш хэлсэн үгэндээ: Удмуртийн цэргийн бараа нь чанар сайтай орчин үеийн стандартад нийцдэг гэв.
   Афганистаны Урузган мужийн хүнсий зах дээр  дэлбэрэлт болж 8 хүн амь үрэгджээ.Халдлага мягмар гаригийн үдэш гарчээ. Тэсрэх бөмбөгийг зогсол дээр тавьсан мотоциклд бэхэлсэн байжээ. Эрх баригчдын үзэж буйгаар амь үргэдсэн хүмүүсийг төрөл төрөгсөд нь шууд авч явсан учраас  үргэдсэн хүмүүс нэлээд их байж болох ажээ. 
   Өнгөрсөн оны 3-р сард Японд гарсан байгалийн сүйрлийн бүсээс үнэт цаас болон баримт бичигтэй  6 мянган сейф олджээ. Эдгээр  сейфээс нийт 32 сая доллар гарчээ. Энэ тухай тус улсын Цагдаагийн удирдах газар мэдэгджээ. Мөнгөний тал хэсгийг эздүүдэд нь буцаан олгоод байгаа бөгөөд үлдсэн бусад хөрөнгийг яахыг тодруулж байна.
   Индонез улс ойрын 20-30 жил дэлхийн шилдэг тэргүүлэгч эдийн засагтай 10 орны нэг болно гэж удахгүй болох тусгаар тогтнолын  66 жилийн ойг тохиолдуулан  тус улсын ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдхойоно хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
   Сирийн  аюулгүй байдлын хүчнийхэн  болон цэргийнхэн Латакий боомт-хотод алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж  дуусчээ гэж өнөөдөр сирийн ХМХ-үүд мэдэгдэв.  Алан хядах ажиллагаагаараа хотын оршин суугчдыг  сүрдүүлж байсан террорист бүлгэмийнхнийг устгасан гэж САНА агентлаг мэдээлээд  Латакиид  нилээд тооны зэвсэгтэй хүмүүс баривчлагдаад байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19