×
Нийгэм 15 Наймдугаар сарын 2011
  Ливийн зэвсэглэсэн сөрөг хүчнийхэн нийслэл  Триполийн ойролцоо цэргийн ажиллагаагаа  үргэжлүүлэн явуулж байна. Британий ХМХ-ийн мэдээлснээр Триполи хотоос 30 км зайтай  Эз-Завийя, 80 км зайтай Гариян хотуудад тулалдаан үргэлжилж байна. Хэрвээ босогчид Триполийн ойролцоох эдгээр хотуудыг эзлэн авч чадвал  натогийн хүчнийхэн Ливийн нийслэлийн тэнгисийн талын хэсгийг бүслэн авах ажээ.
    2011 -2018 оны  холбооны   улсын дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Аялал жуулчлалын дэд бүтэц идэвхитэй, хамгийн урьтал хөгжих бүсийн тоонд Алтайн хязгаар зүй ёсоор багтсан юм. Тэнд “Белокуриха-2” амралт сувиллын цогцолбор барилгыг барьж байгуулах бэлтгэл ажил ид явагдаж  байна. Төсвийн хэмжээнд 8 тэрбум рубль зарцуулахаар төлөвлөжээ.
  Египтийн эрх баригчид  Синайн хойгт бүлэг цэрэг, цэргийн хүнд хуягт техник оруулсан гэж  Израилийн БХЯ мэдэгдэв. Даваа гаригт израилийн радио мэдээлэхдээ, энэхүү арга хэмжээ нь Израилийн засгийн газартай зөвшилцсөны үндсэн дээр болсон гэж уламжилжээ. Египтийн цэргийнхэн Эль-Ариш, Шейх-Зайад болон египтийн Рафахын хэгсгийг эзэлжээ.
   Иорданий Ван II Абдалла парламентад зарим нэг эрхийг шилжүүлэх  үндсэн хуулийн шинэчлэлийн төлөвлөгөөг сайшаан дэмжив. “Үндсэн хуулийн түүхийг  эргэн харах нь йорданчуудын   улс-төрийн мэргэн ухааныг гэрчилж байгаа юм” гэж йорданы вант улсын мэдээллийн алба  Интерфаксд уламжилжээ.
   БНАСАУ-ын БХЯ-ны тэргүүн Ким Чен Ир даваа гаригт 66 жилийн өмнө Дэлхийн II   Дайнд Солонгос улс чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведевт баярын цахилгаан утас ирүүлэв. БНАСАУ, ОХУ-ын хоорондын харилцаа хоёр талын ард түмний нийтлэг  хүсэл сонирхолд бүрэн нийцэн хөгжинө гэдэгт  Ким Чен Ир  итгэж буйгаа илэрхийлжээ.
    Эдийн засагчид Марк Даганыг хамгийн “хар хун” болгон, түүнээс зайгаа барьж явахыг уриалж байна. Нөгөөтэйгүүр түүний түүх британий  улс төрийн бат бэх байдал төдийгүй бүхий л системийн   шалгуур болсон аж.
   Япон улсын ерөнхий сайд Наото Кан  түүний  Засгийн газар энх тайвныг бэхжүүлэхийн төлөө  чармайн ажиллана гэгч мэдэгдлээ. Тэрээр Дэлхийн II Дайнд Япон улс ялагдсны  66 жилийн ойн өдөр амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлэв. Наото Кан  Япон улс нь Токиогийн бусад ард түмэнд учруулсан зовлон гачлалд гүнээ харамсаж байна гэжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19