×
Нийгэм 14 Наймдугаар сарын 2011
   Москва орчмын Жуковский хотод 8-р сарын 16-нд нээгдэх Олон улсын агаар, сансрын МАКС-2011 үзэсгэлэндийн үеэр Москва хот мэргэжилтэн болон үзэгчдэд маш сонирхолтой хөтөлбөрийг санал болгох нь. Үзэсгэлэнд оролцогчдын 40 гаруй хувь нь Москва болон москва орчмын үйдвэр, албан байгууллага, пүүс компаниуд байх юм.
2009 онд Хятад улсад хил дамнасан хүний наймаатай холбоотой 1,5 мянган хэргийг илрүүлжээ. БНХАУ-ын хуулийн байгууллагынхны үйл ажиллагааны явцад нийт 2000 гаруй хил дамнасан хүний наймааны хэргийг таслан зогсоожээ. “Чайна Дейли” сонинд мэдээлснээр тус улсад гарч байгаа “амьд барааны” гол хэсэг нь Вьетнам, Мьянму, Лаосоос иргэд байна.
Түркийн Агри мужийн байгалийн хий дамжуулах хоолойд дэлбэрэлт гарч, Иранаас хий нийлүүлэтийг зогсоов. Энэ тухай “Аль-Жазир” мэдээлжээ. “Шугамын сэргээн засварлахад дор хаяж хоёр долоо хоног шааардагдана” гэж мужийн захирагч мэдэгджээ. Тус улсын эрчим хүчний яам бий болсон нөхцөл байдлаас гарахын тулд азербайжаны нийлүүлэгчдээс болон оросын “Хөх урсгал” хоолойгоос  байгалийн хийг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев Фидель Кастрог Орос Кубын хооронд найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлэв. Медведев Кубын хувьсгалын удирдагчид 85 насных нь ойн баярт мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хоёр орны харилцан ашигтай харилцаа нь цаашид ч эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийллээ.
Amazon гар утасны Интернет дэлгүүрийг үүсгэн байгуулагч гар утас унагаахад эвдэрч хэмхэрхээс хамгаалах зөөлөвч санаачлан патент авахаар шийджээ. Жефф Безос өнгөрсөн оны 2-р сард  өргөдөл өгсөн боловч, энэ тухай мэдээлэл ХМХ-дэд дөнгөж сая л хүрчээ. Түүний бодож олсноор гар утас дотор тусгай системийг суулгаснаар, тэр нь утас унах үед тусгай хурдасгагчтай хэмжигч түүнийг унаж байгааг тодорхойлох аж.
Газын зурвас гадаадын иргэдэд визээр зорчих журам тогтоох нь. Энэ тухай “Хамас” хөдөлгөөний төлөөлөгч Ихаб Гусейн  мэдээлжээ. Түүний ярианаас эрх баригчид гадаадынхныг хамгаалах боломжтой болохын тулд  Газын зурвас дотор хэн  байдаг гэдгийг ойлгох ёстой гэнэ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19