×
Нийгэм 13 Наймдугаар сарын 2011
Саяхны үймээн самууныг туулсан, үзсэнээс Британ улс сая нэг юм шокны байдлаасаа гарч эхэлж байна. Шинэ зүйл гэвэл үймээний гол баатрууд дунд сургуулийн сурагчид байсан нь нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэв.
Герман улсад 1961 онд Берлины ханыг барьж босгосон явдлыг дурсаж байна. 28 жилийн өмнө 100 гаруй км үргэлжлэх бетонон хана нь хотыг хоёр хэсэг хуваасан төдийгүй БНАГУ, ХБНГУ гэж нэг улс үндэстнийг хоёр лагерь болгон хуваасан түүхтэй юм. Өнөөдөр энэ ханыг давах гэж оролдон амь насаа алдсан 700 хүний гэгээн дурсгалыг Берлин хот нэг минут дуугүй зогсолтоор хүндэтгэж байна.
Оросын Камчаткад /Алс-Дорнодод/ ойн хүрэн баавгай ойд хоёр хүний аминд хүрчээ. Нутгийн оршин суугчдын ярьж буйгаар энэ явдал бямба гаригт болж өнгөрчээ. Ойд горхины дэргэд хэдэн найзууд цуглараад амарч байж гэнэ. Гэнэт ойгоос баавгай гарч ирж, хүмүүс рүү дайрчээ. Тэгээд тэр нэг эмэгтэй, нэг эрэгтэй хүнийг алжээ.
Курск мужийн Золотухин дүүргийн Фентисово тосгоны оршин суугч Леонид Сырых өөрийн суудаг байшинг жинхэнэ шилэн ордон болгожээ. Ардын уран гартан түүнд өвөрмөц бодол нэгэн удаа  санаандгүй иржээ. Арван жилийн өмнө ажээ. Нэгэн удаа тэр өөрийн байшингаа шилэн лонхоор дулаалж байж л дээ, тэр үед хамгийн хямд төсөр, олдоцтой материал лонх байж. Барьцалдуулах материалаар тэр шавар, элс хоёрыг сонгон авчээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19