×
Нийгэм 12 Наймдугаар сарын 2011
   Хятадын эх сурвалжуудын мэдээлж буйгаар Зилинь, Хэйлунзян болон ӨМӨЗО  онгоцны буудлуудын   захиргааны төлөөлөгчид,  төрийн байгууллагуудын төлөөлөгчидтэй хамтран “Агаарын тээврийг хөгжүүлэх бүсийн хамтын ажиллагааны тухай” гэрээнд гарын гарын үсэг зурав.
   1966 оны 8-р сарын 12-нд Бээжинд БНХАУ-ын Коммунист намын Төв хорооны 8 дахь удаагийн сонгуулийн 11-дүгээр Бүгд хурал ажлаа өндөрлөв. Чухамдаа энэ Бүгд хурал дээр Пролетарийн аугаа соёлын  хувьсгалын тухай Тогтоолыг батласан юм.
   Бямба гаригийн шөнө манай дэлхийн нэгэн гайхалтай сайхан зүйлийг үзэх болно.  Тэнгэрээс одод дээр дээрээсээ унаж буй хосгүй сайхан зүйлийг үзэх нь. Тэд үед цагт зуу гаруй од тэнгэрээс унах ажээ. Жил бүрийн 8-р сард оддын бороо ордог бөгөөд энэ жилийн Персеидын солирын урсгал илүү их тод харагдах гэнэ.
   Оросын Саяно-Шушенскийн Усан цахилгаан станцын ослыг шалгах ажил дуусаад байна. Энэ тухай Оросын мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгч Владимир Маркин сэтгүүлчдэд мэдэгдэл хийв.  Хэргийн буруутнаар тус станцын удирдах ажилтан асан 7 хүн татагдаад байна.  Тэднийг  хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчигдөж, болгоомжгүй байдлаас хүний амь эрсэдсэн гэж буруутгаж байна.
   Өмнөд Осетийн ерөнхийлөгч Эдуард Кокойта оросын бизнесийн хүрээнийхэнтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэн  бэхжүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд тэдэнд 99 жилийн хугацаатай газар түрээслүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдэв. Энэ тухай тэр өнөөдөр болсон  “Ирыстон -2011” Олон улсын залуучуудын чуулган дээр мэдэгджээ.
   Буриадын Наушки тосгонд хүчтэй аадар бороо орсны үр дагаврыг арилгахаар өнөөдөр ажиллаж байна. Ижил нэртэй Монгол улстай хил залгадаг төмөр замын өртөө хэвийн ажиллаж байна. Пүрэв гаригийн үдэш мөндөртэй аадар бороо тус сууринд оржээ.  Дэргэдэх уулнаас буусан усанд  тосгоны 20 байшин автжээ.Тэдгээрт хүүхэд том нийлсэн 70 хүн амьдардаг юм.
   Тува улс Төрийн шинэ дуулалтай болжээ. Улсын тэргүүн Шолбан Кара-оол пүрэв гаригт “Тува улсын Төрийн дууллын тухай “ үндсэн хуулинд гарын үсэг зурлаа. Арван нэгэн жилийн турш албан бус төрийн дуулалтай байсан Тува улс энэ жил зарласан уралдааны дүнг гаргаж “Мен-тыва мен”/Би тува хүн”/ дууг тус улсын Сүлд дуу болгон батлав.
    Оросын парламентын доод танхимын сонгуулийн өдөр хугацааг ОХУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар 8-р сарын 15-аас 9-р сарын 4 хүртэл албан ёсоор зарлан мэдээлэх боловч  сонгуулийн бэлтгэл эхлэсэн гэж ОХУ-ын Сонгуулийн төв комиссын тэргүүн Владимир Чуров 12-р сард болох Улсын думын сонгуульд зориулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээллээ.
   Эх орондоо алан хядагчидтай холбоотой гэж сэжиглэгдээд байгаа  Түркийн сэтгүүлч Али Осман Зорыг Киргиз улс нутгаасаа хөөн гаргажээ. Тэрээр Киргизид  өнгөрсөн 4-р сард ирсэн аж.  43 настай сэтгүүлч хүний эрхийг хамгаалах орон нутгийн байгууллагаас дэмжлэг аван Киргизийн эрх баригчдаас улс төрийн орогнол хүссэн байжээ.Гэтэл түүнд татгалзсан хариу өгчээ.
   Иосиф Сталины гэр-музей, Хятадын Шаошан хотын Мао Зедуний цогцолбор музейн хооронд хамтран ажиллах Санамж бичигт Гүржийн Гори хотод пүрэв гаригт гарын үсэг зурлаа.  Гори хот дахь Сталины музейн захирал Роберт Маглакелидзе хэлэхдээ энэхүү  гэрээгээр хоёр талын төлөөлөгчдийг солилцож, Сталин болон Мао Зедуний амьдрал, үйл хэргийг өгүүлсэн явуулын үзэсгэлэн зохион байгуулах  болно.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19