×
Нийгэм 11 Наймдугаар сарын 2011
   Нэртэй худалдаачин, аялагч Марко Поло нь  Азид хэзээ ч очиж байгаагүй бөгөөд тэр Хар далайгаас цааш  аялаж байгаагүй  болж магадгүй болох нь.Энэ тухай италийн эрдэмтэд”Дэлхийн олон төрлийн тухай номыг ” удтал судлан, түүхэн баримтуудтай тулган үзсэний  эцэст мэдэгдэл хийжээ.
   Орос улсад амьдрах зөвшөөрөл авахад орос хэлний түвшин тооцогдох болно. Чадавхтай нэр дэвшигчийг үнэлэхэд магадгүй баллын системийг нэвтрүүлэх шаардлага гарч болзошгүй гэж Холбооны цагаачдын албаны /ХЦА/ төлөөлөгч Екатерина Егорова мэдээллээ. Тэрээр хэлэхдээ  ХЦА  нь Орос улс руу илүү эрчимтэй явдаг орнуудад цагаачдыг бэлтгэх төвүүдийг байгуулахаар зорьж байна гэв.
   Улаанбаатарт Дэлхийн монголч эрдэмтдийн Х их хурал үргэлжилж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монголын нийслэлээс мэдээлж байна:      Энэ удаагийн Монголч эрдэмтдийн ээлжит их хурал нь өмнөх хурлуудаасааа оролцогчдынхоо тоогоор  илүү байгаа  төдийгүй, цолтой  олон шинэ  эрдэмтэн мэргэд оролцож буйгаараа онцлог юм.
   Хятадын баруун-өмнөд хэсгийн  Юньнань  мужид өнөөдөр баригдаж байсан хоолой нурж ажиллаж байсан  найман хүн газар дор боогджээ. Энэ тухай Синьхуа агентлаг орон нутгийн ХМХ-ийг иш татан дурьджээ. Энэхүү явдал нь өглөөний 6 цаг 00 минутанд улсын чанартай 214-дүгээр   зам дээр буюу Дицин-Түвдийн Өөртөө засах орны тойрогт болсон аж.
   Сирийн цэргүүд Хама хотоос гарч явсан гэж Түркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган мэдэгдэв. Тэрээр хэдлэхээ: цэргүүдийг гарч явахыг Түркийн элчин  сайд ажигласан гэжээ. Сирийн удирдлагын амласан  шинэчлэл хоёр долоо хоногийн дотор эхлэнэ гэдэгт найдаж байна гэв. Саяхан Түркийн ГХЯ-ны тэргүүн Ахмет Давутоглу Дамаскад Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай  уулзалджээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19