×
Нийгэм 10 Наймдугаар сарын 2011
    Английн хотуудын гудамжинд  гарсан эмх замбараагүй байдал нь европын орнуудад давтагдахгүй гэсэн баталгаа үгүй юм. Энэ тухай Интерфакс агентлагт  Оросын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Михаил Маргелов  мэдэгдэв. Тэрээр Их Британий үймээний гол шалтгааныг  мулькультурализмын бодлого нурсан унасантай холбон үзжээ.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев яам, тамгын газруудыг Интернетэд өөрсдийн  ажлынхаа тухай мэдээлэл тавихыг даалгав. Тэр нь гаргаж байгаа шийдвэрүүд болон  төрийн албан хаагч нарын орлогын талаар үнэн бодит мэдээлэл  байх ёстой бөгөөд иргэн хүн бүрт хүрэх боломжтой байх ёстой гэж  тэр Холбооны яамны сайд Игорь Щеголевтай Сочи хотод уулзахдаа цохон тэмдэглэв.
  Ливийн энгийн номхон 85 иргэн НАТО-гийн ээлжит бөмбөгдөлтийн  золиос  боллоо. Тэдний дунд 33 хүүхэд байжээ. НАТО-гийн Агаарын цэргийн хүчнийхний энэ удаагийн цохилт Триполи хотоос зүүн зүгт орших Маджар тосгонд тусжээ.  Энэ тухай  Жамахирийн тэргүүн хурандаа Каддафийн төлөөлөгч Мусса Ибрагим мэдэгджээ.
   Афганистаны ДХЯ-ны тусгай албаныхан  өнгөрсөн  долоо хоногт тус улсын зүүн хэсэгт оршидог Нангархар мужид 90 кг героин хураан авчээ.  Энэ тухай уг ажиллагаа болж өнгөрсөн  Ачин тосгоны тэргүүн Хасан Хан сэтгүүчдэд мэдэгджээ.  Түүний ярьснаар, тусгай албаныхан нисдэг тэрэгтэй буунгуутаа Абдулхейль суурингийн ойролцоох нэгэн байшингаас героин хурааж авсан гэв. Гэрийн эзэнийг баривчилжээ.
   Пакистан дэлхийн полимиелитийн томоохон голомт болж мэдэх нь байна. НҮБ-ын /ЮНИСЕФ/ хүүхдийн сангийн мэдээлснээр энэ жил тус улсад тус өвчнөөр өвчилсөн 63 тохиолдол бүртгэгджээ.  Өвчилөгсдийн гуравны нэг нь тус улсын баруун-өмнөд хэсэгт Белуджистанд амьдарч байна. ЮНИСЕФ-ын мэдээлснээр сүүлийн үед Африк болон Азийн зарим орнуудад полимиелитын өвчлөлт ойр ойрхон тохиолдох болжээ.    
   АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Делавер мужид  Агаарын цэргийн хүчний  “Довер” баазад  Афганистанд амь үрэгдсэн  америкийн тусгайгийн 30 хүний шарил ачсан  онгоцыг биечлэн угтлаа. Өнгөрсөн долоо хоногт  “Чинук” нисдэг тэрэг сүйрсний улмаас америкийн тэнгисийн тусгай албаны “6 бүлгийн” SEAL 22 дайчин амь үргэлдсэн ажээ.
   Йемений бүх талууд йемений ард түмний шаардлага,хүсэл зорилгод нийцэх   улс-төрийн шилжилтийн үйл ажиллагааг шуурхай  эхлэх ёстой. Тус улсын одоогийн эрх баригчдад болон сөрөг хүчнийхэнд хандан НҮБ-ын АЗ-ийн ийм уриалгатай ханджээ.Түүнчлэн АЗ Йеменьд байдал улам хурцдаж буйд болон Арабын хойгийн “Аль-Каидагаас” гарч байгаа заналхийлэлд  сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлсэн байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19