×
Нийгэм 9 Наймдугаар сарын 2011
   Тайваны сөрөг хүчний  “Ардчилсан дэвшилт нам” хакерууд  Хятадын эх газрын дэмжлэгтэйгээр чухал нууц мэдээллийг хулгайлсан гэж мэдэгджээ. 2012 оны 1-р сард арал дээр болох ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой баримт бичгүүдийн тухай яригдаж байгаа ажээ.
   Тува, Алтай, Башкир, Хакасийн болон Монгол улсын нилээд хэдэн аймаг оролцсон  Олон улсын “Эсгийн хээ угалз” хоёр дахь   наадам Тувагийн нийслэл Кызылд 8-р сарын дунд үед болно. Наадам Тува улс байгуулагдсаны 90 жилийн ойд зориулагдсан аж.
   Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон  Лондонгийн гудамжинд  дэг журам тогтоохын тулд шаардлагатай бүхнийг хийхээ амлав. Өнгрөсөн амралтын өдрүүдэд эхэлсэн үймээнд оролцогчдыг Кэмерон гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд, Засгийн газар тэдэнтэй тэмцэх болно гэв. Пүрэв гаригт британий парламентын гишүүд нэг өдөр амралтаа таслана.
  Даваа гаригт Түвдийн Засгийн газрын шинэ тэргүүн цөөлөгт байгаа Лобсанг Сангай тангараг өргөв. 43 настай Дели, Гарвардын их сургуулиудад дээд боловсрол эзэмшсэн, хуульчийн мэрэгжилтэй   улс төрч, одоо болтол олон нийтэд төдийлөн  нэрд гараагүй нэгэн.
   Нагасаки хотын оршин суугчид  мягмар гаригт энэ хотыг америкийн  атомын бөмбөгт өртсөний 66 жилийн ойн дурсан, эмгэнэх ёслолын арга  хэмжээг зохион явуулав. Арга хэмжээнд  дэлхийн 46 орны төлөөлөгчид оролцсоны дотор АНУ-аас оролцов. Түүнчлэн, Нагасаки хотод японы ерөнхий сайд Наото Кан ирж оролцжээ.
    Сирийн засгийн газрын цэргүүд Дейр-эз Зор хотыг их буугаар галласаар байна,албан бус мэдээгээр энд 40 орчим хүн амь үрэгдээд байна. Саяхан нэрвэгсдийн тоо З дахин байжээ. Эмх замбараагүй байдлыг арилгах үүднээс Хама хотод тусгай ажиллагаа явуулсны үр дүнд хотыг эрх баригчид бүрэн хяналтандаа аваад байна.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19