×
Нийгэм 8 Наймдугаар сарын 2011
    Цөллөгөнд байгаа Түвдийн засгийн газрын шинэ тэргүүн өнөөдөр Энэтхэгийн хойд Дарамсала хотноо тангариг өргөв. Гарвардын 43 настай эрдэмтэн Лобсанг Сангей цөллөгөнд байгаа түвдчүүдийн улс төрийн шинэ удирдагч болжээ. «Бид Далай ламыг Түвдэд буцаах үүрэгтэй» гэж цөллөгөнд байгаа Түвдийн засгийн газрын шинэ тэргүүн мэдэгдэв. Далай ламыг оролцуулан олон зуун хүн ёслолд байлцав.
  «Сонор сэрэмжтэй бүргэд» гэдэг террорын эсрэг олон улсын сургуулийн практик ажиллагаа  өнөөдөр Оросын Алс Дорнодод эхэллээ. Орос, АНУ, Канадын төлөөлөгчид сургуульд  оролцож байна. Дайсны байг холоос радиолокац багажаар илрүүлэх болон сөнөөгч  нисэх онгоцууд зохих зорилтыг биелүүлнэ. Сургуулийн явцын тухайд гэвэл америкийн ба оросын суудлын нисэх онгоцуудыг булаан эзлэсэн гэж үзнэ.
    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Японд хийж буй айлчлалынхаа явцад Фукусима мужийн дүрвэгчидтэй өнөөдөр уулзав. Мужийн 80 мянга орчим оршин суугч энэ оны 3-р сард «Фукусима-1» АЦС-ад осол гарснаас хойш өөр газарт нүүж шилжсэн билээ. Бан Ги Мун Фукусима хотын 300 орчим оршин суугч байрласан спортын танхимд очжээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19