×
Нийгэм 6 Наймдугаар сарын 2011
Хүн төрөлхтөний анхны сансрын нисгэгч төрөлх гараасаа гадагш цаана ниссэнээс хойш гурван сар хагасын дараа, хоёрдахь сансрын нисгэгч Герман Титов ниссэн юм. 50 жилийн өмнө 1961 оны 8-р сарын 6-ны өдөр “Восток-2“ хөлгөөр тэр дэлхийг 17 удаа тойрч, 700 мянган км аялсан юм. Тэр үед 25 настай байлаа.
Бямба гаригт японы Хиросима хотод 66 жилийн өмнө атомын бөмбөгдөлтөнд нэрвэгдсэн хотыг эмгэнэн гашуудаж, нэг минут чимээгүй зогсч, дурсгалын хонх цохилоо. Хотын цэцэрлэгт хүрээлэнд дэлхийн 66 орны болон японы олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид ирсэний дотор Фукусима дүүрэгт АЦС-ын ослоос үүдсэн цацрагаас хордсон хүмүүсийн төлөөлөгчид  хүрэлцэн иржээ.
Хятад улсын зүүн хэсгийн Жэнзян мужийн эрх баригчид айсуй яваа далайн хар салхинаас урьдчилан сэргийлэн 200 мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Эргийн Нинбо, Тайчжоу хотуудад 4000 орчим далайн онгоцнуудад яаралтай буцаж ирэх мэдэллийг тараагаад байна. Жэнзянь мужид хар салхи айсуй тухай мэдэг лхагва гаригт тараасаан ажээ.
Их Британий тэнгисийн цэргийн бага дарга Стивен Керли өнгөрсөн оны 5-р сард Афганистанд 14 настай хөвгүүн бөмбөг дэлбэлснээс амь үрэгджээ. Энэ тухай британий “Гардиан” сонинд нийтлэсэн байна. Тэр тус улсын өмнө зүгт орших Гильменд мужийн нэгэн тосгонд харуулын үүрэг гүйцэтгэж явахдаа амь үрэгдсэн мюм. Хэд хоногийн дараа түүний эцэг хүүгээ афганы цагдаад өгчээ.
Энэтхэг улсад таван хүний амиа алдсан явдлын шалтгаан полицын ажилтныг дахин аттестатчилснаас болжээ. Хууль хамгаалах байгууллагын ажилтнууд биеийн тамирын нормыг өгсөний дараа нас баржээ. Энэ бол 10 км кросс гүйлт ажээ. Гүйлтийн үеэр 90 орчим цагдаа унаж, ухаан алдажээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19