×
Нийгэм 5 Наймдугаар сарын 2011
Та бүхэн “Оросын дуу хоолой” радио сонсож байна! Манай нэвтрүүлэг үргэлжилж байна! Хээрийн зогсоолын төхөөрөмж болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, эрдэс судлалын мэдлэг болоод сансраас авсан  газрын хөрсний дээд давхаргын зургийг уншиж тайлах. Энэ бүгд болон өөр бусад олон зүйлүүдийг Сибирийн  Томск хотод ажлаа эхэлсэн  Бүхоросын өсвөрийн хайгуулчдын  VIII олимпиад харуулж байна.
Энэтхэгийн цагдаагийнхан 165 хүний амь хороосонд сэжиглэн хөлсний алуурчин Жаггу Пехелваныг баривчлаад байна. Британы  “Гардиан” сонины мэдээлснээр хууль хамгаалагчид алуурчинг 10 жилийн турш хайж байжээ. Пехелваныг цагдаагийнхан тус улсын  хойд хэсэгт орших Уттар-Прадеш мужаас баривчилжээ. Тэр тус мужийн хамгийн нэртэй гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байжээ. Нэг аллагад тэр 14 мянгаас 37 мянган евро авч байжээ.
Хятад улсын хүн амын тэн хагас 2023 он гэхэд нийгмийн дунд ангилалд харъяалагдна. Ийм урьдчилсан мэдээг Хятадын нийгмийн ухааны хүрэлэнгээс гаргажээ. Одоо энэхүү үзүүлэлт нь 40 % байна. Дундаж орлоготой хүмүүсийн ихэнхи нь Бээжин, Шанхай хотуудад амьдарч байна. Хятадад нийгмийн дунд ангилал хэрэглээний түвшингийн зарлагаас 37 илүүгүй хувийг зарцуулдаг байна.
Пакистаны Карачи хотод таван давхар байр нурсны улмаас долоон хүн нас баржээ. Nation сонины мэдээлснээр 15 хүн шархаджээ. Орон сууцны байшинд нийт 30 гэр бүл амьдарч байжээ. Аврагчид нурсан байрны дороос хүмүүсийн эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байна. Уг барилга нь 20 жилийн өмнө нууцаар баригдсан бөгөөд, хуучирч муудсан байв. Эрх баригчид хүмүүсийг байрыг хаяж явахыг уриалж байсан боловч, амжилтгүй байв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19