×
Нийгэм 4 Наймдугаар сарын 2011
   Өмнөд Сибирийн Хакасид автомашин жолоодогчдод тус нэмэр  болгож замын  “SOS” шинэ тэмдгийг тавих болжээ.  Бусдаас тусламж хүссэн, хүнд байдалд орсон жолооч нар  түүнийг ашиглаж болох юм.  Авто зам дээр машин эвдэрч, замд  машинаа бие даан засч чадахгүй болон бусад асуудалтай тулгарсан жолооч нар тэмдгийг ашиглах юм.
   Орос-Монголын терроризмын эсрэг ”Сэлэнгэ” цэргийн сургуулилт    Монгол улсад 9-р сард болно.Энэ тухай ОХУ ын БХЯ-ны хэвлэлийн албанаас мэдээллээ. Сургуулилт нь 9-р сарын 1-10 ны өдрүүдэд “Таван –Толгойн” цэргийн хээрийн сургуулилтын төвд болно.
   Иракийн зүүн хэсэгт орших Рамади хотод  хоёр  төхөөрөмж дэлбэрчээ. Тосгоны зөвлөлийн тэргүүн Анбар Хасима Аль-Хальбусигийн хэлснээр эхний дэлбэрэлтийн дараа хотын төвд сониуч хүмүүс хэрэг гарсан газар цугларчээ. Цагдаа ч иржээ. Энэ үед хоёр дахь дэлбэрэлт болсны улсмаас 9 хүн амь үрэгдсэний дотор цагдаагийн нэг хүн байв. 15 хүн шархадсан.
   Британий  “Индепендент” сонин Сайд нарын зөвлөлийн хоёрдугаар орлогч,  ДХЯ-ны тэргүүн   Саудын Арабын хан хүү Наиф бен Абдель Азиза Ас-Саудын нэр хүндийг гутаан, худал мэдээлэл нийтэлсний төлөө нөхөн олговор төлнө.  Хан хүүгийн тухай   нийтлэлд өнгөрсөн  хавар болсон жагсаалд оролцогчид руу буудах тушаал өгсөн мэт  дурьдсан байжээ.
   Орос, өмнөд-солонгосын оюутны  Олон улсын зуны сургууль Приморийн Находка хотод пүрэв гаригт  ажлаа өндөрлөв. Гурван долоо хоногийн турш  өмнөд солонгосын 27 оюутан  оросын оюутнуудад солонгос хэл зааж, өөрийн үндэсний соёл, уламжлал ёс заншилтай танилцуулав. Түүнчлэн тэд  хөгжим заан, тхэквондогийн урлагт оросын хүүхдүүдийг сургаж байв гэж Находкагийн захиргааны хэвлэлийн албанаас  мэдээлэв.
   Засгийн газар боловсон хүчний өөрчлөлт хийх болно гэж Японы эдийн засгийн болон аж үйлдвэрийн сайд Банри Каиэда сэтгүүлчдэд мэдэгджээ.  Тухайлбал, “Фукусима-1” АЦС-ын хямралын ажлыг удирдаж байсан гурван түшмэл  албан туушаалаасаа огцрох нь.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19