×
Нийгэм 2 Наймдугаар сарын 2011
Орос улс Дэлхийн ЭКСПО -2020 үзэсгэлэнг зохион явуулахаар Екатеринбург хотын нэрийг дэвшүүлэх гэж байна. Энэ тухай мягмар гаригт Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович мэдэгдэл хийв. Новгород юм уу, Екатеринбург хотын аль нэгийг нэр дэвшүүлэхээр төлөвлөж байсан юм.  Зөвлөлдсөний дараа Оросын ерөнхйлөгч Дмитрий Медведев Екатеринбург хотын нэрийг дэмжсэн гэв.
   Иракийн засгийн газар, парламентад 2,5 сая хүн хандаж тус улсаас америкийн цэргийн хүчнийхнийг гаргахыг уриалжээ гэж  иракийн “Аль-Иракия” телевизийн сувгаар мэдээллээ. Багдад Вашингтоны хоорондын байгуулсан стратегийн гэрээний дагуу Америкийн цэргийнхэн тус улсад 2011 оны 12-р сарын сүүлч  хүртэл байх юм.
   Энэтхэгийн Гужарат мужийн  “Какрапур” АЦС-ын дөрвөн ажилчин цөмийн хаягдал түлшний сав задарснаас ялимгүй цацрагт хорджээ. Энэтхэгийн “Таймс оф Индиа” сонины мэдээлснээр  ажилчид 90 милизивертийн хэмжээний цацрагт хорджээ. Энэ нь ердийн гэж тооцогддог 60 милизивертээс ялимгүй их аж. Тэд эмнэлэгт шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэжээ.
   Өнгөрсөн 3-р сарын 11-нд байгалийн сүйрэлд нэрвэгдсэн  Японы Сэндае хотод АНД-н орнуудын төлөөлөгчид  онцгой байдлын үед хэрхэн хамтарч ажиллах тухайгаа ярилцахаар хуран  цугларчээ. Аж үйлдвэр, ялангуяа  АЦС-ын  ослын үр дагаврыг арилгах нийтлэг арга хэмжээг боловсруулах асуудал нь  хурлын хэлэлцэх хамгийн  чухал асуудал юм.
   Орос улсад өнөөдөр  Агаарын цэргийн  хүчин байгуулагдсаны 81 жилийн ойн  баярыг тэмдэглэж байна. Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев  байгууллагын бие бүрэлдэхүүн, Агаарын десантын цэргийн ахмадуудад баяр хүргэлээ гэж Кремлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19