×
Нийгэм 1 Наймдугаар сарын 2011
   ОХУ-ын  ГХЯ гадаадад онц  тохиолдол гарсныг иргэддээ SMS-ээр мэдээлэх хөтөлбөрийг үүрэн холбооны нэгэн байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Гай гамшиг, сүйрэл, эмх замбараагүй байдал, зэвсэгт мөргөлдөөн ямар нэг улсад гарcан тухай SMS оросын иргэдэд  илгээж, шаардлагатай тусламж үзүүлэх байгууллагуудын утас,  хаягийг мэдээлнэ.
    Өчигдөр орой хавирган сар огторгуйн гүнд гялалзмагц Рамадан сар эхэллээ. Шашны баяр 30 өдөр үргэлжлэх юм. Хатуу ёс дэгийг даган мөрдөх боловч Рамадан арабын орнуудад хамгийн дуртай баяр билээ. Рамадан сарын үеэр Аллах хүмүүсийн хувь заяаны талаар чухал шийдвэр гаргана гэж үздэг. Иймээс баярын явцад лалын сургаалыг нарийн чанд даган мөрдөх хэрэгтэй.
   Өнгөрсөн долдугаар сар Москвад цаг уурын  ажиглалтын  130 жилийн түүхэнд хамгийн халуун сарын нэг болов. Өнгөрсөн сард Оросын нийслэлд сарын дундаж температур цаг уурын хэвийн  хэмжээнээс 5,2 хэмээр хэтэрсэн тухай Москва, Москва мужийн цаг уур судлалын  товчоо мэдээлжээ. Зөвхөн 1938, 2010 онд илүү их халуун байсан.
   АНУ  Афганистанаас НАТО эвслийн ачааг нутаг дэвсгэрийг нь дамжин тээвэрлэхийг Казахстан улсад санал болгов. Америкийн онц эрхт төлөөлөгч Марк Гроссман Астанад хийсэн хэлэлцээнийхээ талаар өнөөдөр «Интерфакс» агентлагад ярилцлага өгөхдөө энэ тухай мэдээллээ. Зэр зэвсгээс бусад ачааг мөн замаар буцаах тухай тэрээр тодорхой мэдээлэв.
   Хятадын баруун-өмнөд Гуйчжоу муж ган гачигт нэрвэгдсний улмаас 1 сая 800 мянга гаруй хүн ам ундны усаар гачигдаж байна. Хятадын англи хэлээр гардаг «Чайна Дейли» сонины мэдээлснээр, бүс нутаг  ган гачигт 6-р сараас хойш нэрвэгдсээр байна.Гуйчжоуд ган гачигаас болж 550 гаруй га  тариалангийн талбайн тариалан хатаж устжээ.
  Эрэгтэйчүүд  салалтаас эмэгтэйчүүдээс илүү их эмээж байгааг статистикийн албаны тоо баримтууд нотлон харуулав. Салалт жинхэнэ эмгэнэлт явдал хэмээн эрэгтэйчүүдийн 21 хувь нь үзэж байна. Харин эмэгтэйчүүдийн дөнгөж 15 хувь нь мөн адил санаа бодолтой байна.
   НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мүн энгийн номхон иргэдийн эсрэг хүч хэрэглэх ажиллагааг зогсоохыг Сирийн засгийн газраас шаардав. «Эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэдэн зуун хүний амийг хороож шархдуулсан тухай мэдээ сэтгэл  гүнээ түгшүүлж байна» гэж хэвлэлд нийтлүүлсэн мэдэгдэлдээ өгүүлжээ.
    Ислам шашны хэт даврагсад Шинжаанд террорын ажиллагаа явуулсан гэж БНХАУ-ын засгийн газар өнөөдөр мэдэгдэв. Эрх баригчдын өгүүлснээр  өчигдөр ШУӨЗО-ны Кашгар хотод халдсан террористуудын толгойлогчдыг Пакистанд  бэлтгэжээ.Урьдчилан мэдээлснээр бол хэт даврагч «Дорнод Туркестаны исламын хөдөөлгөөн» байгууллагын нэгэн түшиц газарт бэлтгэсэн бололтой. Кашгарын нэгэн ресторанд  халдсаны улмаас наанадаж 6 хүн амь үрэгдэв.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19