×
Нийгэм Наймдугаар сар 2011
     ОХУ-ын Хууль зүйн яам өнөөдөр  12-р сарын 4-нд болох Төрийн думын сонгуульд” Улс төрийн намуудын хуулийн “ дагуу оролцох эрхтэй 7 намын нэр дэвшигчийн нэрсийн жагсаалтыг гаргажээ.
    Буриад улсын эрлийн “Рысь” экспедиц монголын Халх голын нутгаас буцаж ирлээ. Таван жил дараалан  Буриад улсын 180 орчим залуучууд 1939 онд японы түрэмгийлэгчидтэй хийсэн  Халхын голын тулалдаан болж өнгөрсөн газар  зөвлөлт-монголын дайчдын түүхэн замналаар аялал зохиосон юм.
    Гадаадын мэдээллийн технологийн нилээд хэдэн компаниуд   Муаммар Каддафийн  дэглэмийнхэнд Интернетээр сөрөг хүчнийхнийг хянахад нь туслаж байжээ. Энэ тухай  америкийн “Уолл-стрит –джорэл” сонин мэдээлжээ.  Хэвлэлийн мэдээлж буйгаар Триполийн захиалгыг францын Amesys, америкийн  Nаrus,  хятадын ZTE, өмнөд африкийн VASTech  хийж байжээ.
    НҮБ-ын шинжээчид  шувууны ханиад  энэ намрын эцэс өвлийн эхээр дэлхийг хамарч  болзошгүй тухай сэрэмжлүүлж байна. Үүний үндэслэл нь одоогийн вакцинд тэсвэртэй шувууны ханиадны шинэ төрөл Хятад, Вьетнам улсад бүртгэгджээ. Мэргэжилтнүүд шувууны шилжих хөдөлгөөн нь шинэ тахал гарахад хүргэж мэдэх юм гэж үзжээ.
    Ливийн Жамахирийн удирдагч Муаммар Каддафийн охин Алжирт охин төрүүлжээ.  Ээж, охин хоёрын биеийн байдал сайн байна  гэж Франс пресс агентлаг мэдээлж байна.  Хэд хоногийн өмнө Каддафийн эхнэр Сафия, охин Аиша, хүү  Мухаммед, Ганибал нар хүүхдүүдийнхээ хамт ливи-алжирын хилээр Алжирын  нутаг руу орсон юм.
    Түркийн Аланье хотын Alara Park-ад 8-р сарын 15-29 ны өдрүүдэд хордсон  Орос улсын зуу гаруй жуулчин  оросын даатгалын компанид хандаад байна. Оросын ОСАО компаний  “Ингосстрах” даатгалын компани тус байгууллагад оросын 103 иргэн хандсан гэжээ. Тэд бүгд эмнэлгийн тусламж хүсчээ.
    Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин Ураза-Байрамыг тохиолдуулан оросын мусульмануудад баярын мэндчилгээ илгээсэн гэж Оросын ЗГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв. Путин мэндчилгээндээ исламын байгууллагууд  Оросын амьдралд идэвхитэй оролцож буйг тэмдэглэжээ.
   Орос улсын ерөнхийлөгч Дмитрий Медведев оросын мусульмануудад Ураза – Байрам баярын мэндчилгээ дэвшүүллээ-гэж төрийн тэргүүний хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. “Рамадан ариун сарын төгсгөл - оюун санааны цэвэршилийн үе, шинийг бүтээн байгуулж, сайн үйлс бүтээх.
    9-р сарын эхээр Монгол улсад терроризмын эсрэг орос-монголын хамтарсан хээрийн сургуулилт болно. Орос, монгол цэргийнхний хамтарсан байнгын бус зэвсэглэсэн бүрэлдэхүүнүүдийг таслан зогсоон, устгах  тактикийн үйл ажиллагааны  анхны сургуулилтууд өнгөрсөн жил Буриад улсын  Хиагтын  районы нутаг дэвсгэр дээр болж өнгөрсөн  юм.
   “Адмирал Пантелеев” усан онгоцоор тэргүүлүүлсэн Номхон далайн флотын отряд Африкийн эврийн хавьд усан онгоцнуудын аюулгүй байдлыг хангах зорилготой мордоцгоов. Отрядын бүрэлдэхүүнд усан  онгоц эсэргүүцэгч том онгоцноос гадна шатахуун зөөгч  “Фотий Крылов”  болон аврах,  чирэгч онгоц  явж байгаа юм.
   Бахрейнаас ниссэн онгоц Энтхэгийн Керал мужийн  Коччи хотод  буулт хийх үедээ замаас гарчээ. 7 хүн нэрвэгдсэн тухай даваа гаригт энэтхэгийн “Таймс оф Индиа” сонин мэдээлжээ. Хохирогсдын  нэгийг эмнэлэгт хүргэж, бусдыг нь гэр  рүү нь явуулжээ. Энэ явдлын улмаас  нисэх  буух зурвас хаалттай байлаа.
    Алс Дорнодын  Благовещенскийн гаалийн ажилтнууд олон улсын “Поярково-Сюньке” боомтын ачааг шалгах  үеэр ачааны машин дээр  14,5 тонн  гаалийн мэдүүлэггүй барааг илрүүлжээ. Гаалийн ажилтнуудад үзүүлсэн баримт бичгээр ачаанд даавуу, хиймэл цэцэг байх ёстой байжээ гэж  “Интерфакс-Алс-Дорнод” агентлагт гаалийн байгууллагын төлөөлөгч  уламжилжээ.
    Аланья хотын зочид буудалд хордлого авсантай холбогдуулан оросын 100 орчим иргэд ОХУ-ын ерөнхий консулын газарт тусламж хүсч ханджээ.  Энэ тухай Анталье хотын  ОХУ-ын Ерөнхий Консул Александр Толстопятенко ИТАР-ТАСС-д мэдэгджээ. Түүний ярьснаар “Лара Парк”зочид буудалд амрагчдаас гомдол иржээ.
   Японы эрх баригч намын шинэ тэргүүн Исихико Нода ерөнхий сайдын албан тушаалынхаа үүрэгт ажлыг  өнгөрсөн 3-р сард тус улсад гарсан байгалийн сүйрлэлд их хохирол өмссөн улс орноо сэргээхэд төвлөрүүлэх бодолтой байгаа аж. Тэрээр сонгогдсынхоо дараа анх  хэлсэн үгэндээ, намынхнаа  санал зөрөлдөөнөө орхиж, тулгамдсан асуудлуудыг шийдэхэд эвлэлдэн нэгдэхийг уриалжээ.
    Тель-Авивт Иордан голын баруун эргийн оршин суугчдийг дайрсны улмаас  8 хүн шархаджээ. Полицын мэдэгдснээр энэ явдал нь автобусны буудлын орчим болжээ. Палестины 19 настай иргэн, таксины жолоочийг хутгаар сүрдүүлэн, машиныг жолоодон,  хотын нэгэн шөнийн клубт очжээ. Зам зуураа тэр  хоёр явган зорчигчийг дайрсныхаа дараа хилийн харуулын машиныг мөргөжээ.
   Холбооны улсын статистикийн албаны мэдээгээр 2011 онд оросын хүн ам  87,5 мянган хүнээр багассан буюу 0,06 %  буурчээ. Хүн амын хэвийн өсөлт  Оросын дөнгөж 22  бүс нутагт гарчээ.  Нийтлэг дүгнэлт нь дараах байдлаар харагдаж байна. 2007 онд оросын  хүн ам дээд зэргээр өсчээ.
    Москвагийн  иргэн Алиса Крылова “Дэлхийн бөмбөрцөг мисс”тэмцээнд тэргүүн байранд шалгарчээ.  Тэмцээн Калифорни мужийн Ранчо-Мираж   хотод болжээ. Оросын  бүсгүйн энэ төрлийн тэмцээнд түүний үзүүлсэн анхны ялалт юм. Уралдаанд 39 орны сайхан бүсгүй оролцжээ.  Хоёр, гурав дугаар байрууд Энэтхэг, Гватемаллын бүсгүйчүүдэд ноогджээ.
    Хятадын зүүн-хойд хэсгийн Далянь хотод даваа гаригийн өглөө нефть боловсруулах үйлдвэрийн  нефтиийн  нөөцийн сав шатжээ. Энэ тухай Синьхуа агентлаг  орон нутгийн эрх баригчдын уламжилснаас иш татан мэдээлжээ. Түймэр орон нутгийн цагаар өглөөний 10.00 Даляны нефть-химийн үйлдвэрт /хятадын нефть-хийн улсын CNPC компаний охин компани/ эхэлжээ.
 “Тамхины хор хөнөөлөөс  хүн амын эрүүл мэндийг хамгаалах тухай ” хуулийн төслийг Орос улсын  Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн яамны сайтан дээр бүтэн долоо хоног хүмүүс хэлэлцэж байна. Энэ хугацаанд мянга гаруй  санал иржээ. Хүмүүсийн санаа бодлын өнгө аяс маш олон аж.
Энэтхэгийн  идэвхтэн Анна Хазаре ням гаригт авилгын эрсэг зарлаад байсан өлсгөлөнгөө зогсоов. Арга хэмжээ 13 хоног үргэлжилсэн юм. Эрх хамгаалагчийн шаардлагаар тус улсад авилгатай тэмцэх шинэ хуулийг хэлэлцэхийг  Энэтхэгийн эрх баригчид  зөвшөөрөөгүй юм. Тухайлбал, авилгатай тэмцэх тусгай байгууллага байгуулахыг тус улсын парламент  зөвшөөрчээ.
АНУ ын зүүн эргээр явж буй “Айрин” далайн хүчтэй хар салхи Нью-Йоркт хүрчээ. Гэрчүүд тус улсын томоохон хотод хүчтэй салхи,  дуу цахилгаантай  аадар бороо орж буйг мэдээлж байна. АНУ ын нутаг дэвсгэр дээр хүчтэй хар салхинд 9 хүн  амиа алдсан тухай CNN мэдээлжээ. Сая орчим америкчууд гэрэл цахилгаангүй байна.
Алс –Дорнодын Хасан дүүргийн тэнгисийн усанд сүүлийн нэг сарын дотор гурав дахь удаагаа акул загас хүн рүү  дайрлаа.  Славянка  тосгоны   26 настай оршин суугч  Далайн махчны дайралтанд өртжээ. Эмч нарын мэдээлж буйгаар өвчтөний биеийн байдал аминд нь аюулгүй байгаа аж.  Орон нутгийн эрх баригчид тэнгийсийн усанд шумбахыг дахин хориглов.
Бямба гаригийн бага үдээр  “Айрин” хүчтэй салхины улмаас   Нью-Йоркийн гол онгоцны буудлууд онгоц хүлээж авахгуй хаалттай байх нь.  Хэрвээ нислэгүүд хойшлогдон зорчигчид терминалд үлдэх боловол онгоцны буудлуудад хоол хүнс, ус  болон унтлагын хэрэгслийн нөөц байгаа аж. Түүнчлэн хотын тээвэр, тэр ч бүү хэл метро зогсох юм.
   Орос улсад 2014 оноос эхлэн тамхитай тэмцэх хууль хүчин төгөлдөр болно.Тамхины хайрцаг дээр хавдраар өвчилсөн  хүний дотор эрхтэний  зураг байна гэж Орос улсын ариун цэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко мэдэгдэв. Хуулийн төсөл нь 2014 оноос үйлчлэх бөгөөд Орос улсад зорчигч тээврийн холын замын галт тэрэг, усан онгоц болон нисэх онгоцны буудлуудад тамхийг хориглох юм.
    Британий  онгоцнууд Ливийн Сирте хотын томоохон  цооногийг бөмбөгдсөн гэж Британий БХЯ-ны тэргүүн  Лайам Фокс баасан гаригт мэдэгджээ. Түүний ярьснаар “Торнадо” онгоцнууд нь баасан гаригийн шөнө Сирта хотод агаарын цохилт өгчээ. Гэхдээ хотыг эзлэн авах дайралтаа хийхийг яарахгүй байна.
   Муамар Каддафийн сөрөг талынхан Триполийг бүхэлд нь эзлэж чадаагүй байна. Тусгай сурвалжлагчдын мэдээлж буйгаар ливийн нийслэлд босогчид нийслэлийг бүхэлд нь хяналтандаа аваад байгаа ажээ. Гэтэл Каддафийн цэргүүд зарим дүүргүүдэд буудалцсаар байна.Баасан гаригт Абу-Салим хороололд нилээд ширүүн тулалдаан гарлаа. Тэнд зэвсэглэсэн ливийн удирдагчийн талынхан  урьдын адил ямарч бэрхшээлгүй гудамж талбайгаар яьж байна.
      Бүддийн шашинтнуудын  ариун, гэгээн шүтээн Богд Зонхав бурхан Буриадын  Агийн тойргийн Агниск тосгоны Цугольский хийдэд 77 жилийн дараа эргэн  ирлээ.  Тус хийд нь 1936 онд хаагдаж, 1988 онд сүсэгтэн олонд үүдээ нээх болсон юм. Саяхан хийд байгуулагдсаны  210 жил тохиожээ.
    НҮБ Ливийн нийслэл хотоос гадаадын иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Олон улсын байгууллагын нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцож байгаа тусгай усан онгоц    Триполийн боомтод ирээд байна.  Тэрээр  Каддафийн цэргүүд болон сөрөг хүчнийхний хооронд хүчтэй тулалдаан болж байсны улмаас  мягмар гаригт боомтод орж чадаагүй юм.
    Саудын Арабын  археологичид 9 мянган жилийн өмнө Арабын хойгт  хүн адууг гэрийн амьтан болгосон баримт сэлтийг олжээ.   Аль-Макараас олдсон олдвор нь  үүний өмнө Төв Азид 5500 жилийн өмнө  хүн адууг гэрийн амьтан болгон дасгасан таамаглалыг няцаажээ.
    Ливийн босогчид ливийн удирдагч Муаммар Каддафийн толгойг  амьд болон амьд бус өгсөн хэн бүхэнд  1,6 сая долларын шагнал  амлажээ. Үүнтэй зэрэгцэн сөрөг хүчнийхэн түүний амийг өршөөхөө амласан юм.
    НҮБ  Афганистан дахь НАТО-гийн хүчний мандатыг сунгах асуудлыг хэлэлцэх үеэр Орос улс мансууруулах бодис  үйлдвэрлэлтэй тэмцэх тухай заалтыг оруулахыг зорьж байна. Энэ тухай  Оросын мансууруулах бодисны эргэлтийг хянах  Холбооны  албаны тэргүүн Виктор Иванов Белградад /Серб улс/ хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
    Муаммар Каддафийн талынхан италийн дөрвөн сэтгүүчийг хулгайлжээ. Тэд сайн байгаа хирнэ, тэднийг хаана байлгаж буйг мэдэхгүй байна. Каддафийн цэргүүд, босогчдын хооронд тулалдаан болж байсан Триполиос баруун зүгт орших Эз-Завия хотын орчимд тэднийг саатуулжээ. Тэдний машиныг дээрэмчдийн зэвсэглэсэн бүлэг дайран авчээ. Баривчлагдсан өдрийн үдэш  сэтгүүлчдийн нэг нь редакц руугаа залгаж, болсон явдлыг ярьж чадсан байна.
    Ливийн ГХЯ-ны тэргүүн Абдель  Ати аль-Обейди “иргэний дайн Муаммар Каддафийн ялагдлаар төгссөн гэж “мэдэгдэв. Тэрээр Каддафийн талынхныг зэвсгээ хураалгахыг уриалжээ.  Үүнийг тэрээр  лхагва гаригт  британий телевизийн дөрөв дүгээр сувгаар Триполь дахь өөрийн гэрээс өгсөн ярилцлагадаа дурьджээ.
   Америкийн Forbes сэтгүүл жил тутмын дэлхийн хамгийн нөлөөтэй эмэгтэйчүүдийн рейтингийн жагсаалтыг нийтэлжээ. Тэргүүн байранд Германы канцлер Ангела Меркель буцаж иржээ. Тэрээр өнгөрсөн жил АНУ-ын тэргүүн хатагтай Мишель  Обамад байраа алдаж байсан юм. Хоёрдугаар байранд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон, түүний удаах байрыг Бразилийн түүхэн дэхь анхны  эмэгтэй ерөнхийлөгч   Дилма Русеф.
      Оросын Өвөр байгалын Холбооны Аюулгүй Байдлын /ФСБ/   албаныхын  пүрэв гаригт японы телекомпаний сурвалжлах хэсгийг  саатуулсан  гэж тус хязгаарын прокурорын хэвлэлийн алба мэдээлжээ. Энэ явдал  Карымын дүүргийн Тарская станцад өглөө болжээ. Японы сэтгүүлчид хориотой нутагт “улсын хамгаалалтанд байдаг объектын” зургийг авах гэж оролдсон хэргээр саатуулагджээ.
   Шанхайн тэнгэрт нисдэг таваг ажиглагдсан байна. Хятадын ХМХ- үүдийн мэдээлж буйгаар түүнийг иргэний онгоцны нэгэн нисэгч анхлан харжээ. Жижгэвтэр гэрэлтэй хүрээ 11 мянган км өндөрт гэнэт гарч иржээ. Түүний хэмжээ  маш хурдан өсч, диаметр нь 90 км болжээ. 20 минутын турш цайвар цэнхэр гэрлээр гэрэлтэн, гэнэт алга болжээ. Нисдэг таваг нь радарын дэлгэцнээ илрээгүй байна.
   Ливийн шинэ засгийн газрын сонгууль ойрын 8 сарын хугацаанд  болно гэж Ливийн шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн тэргүүн Абдель Жалиль мэдэгдэл хийв. Тэрээр өнөөдөр италийн La Republica сонинд ярилцлага өгчээ. “Найман сарын хугацаанд парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулийг явуулна.Бид ардчилсан засгийн газрыг болон шудрага үндсэн хуультай болохыг хүсч байна.
    АНУ-ын Корнелийн их сургуулиас явуулсан нийгмийн сэтгэл зүйн  судалгаагаар  мөнгө, аз жаргалын аль нэгийг сонгох санал тавьбал  өрнөдийнхэн ихэнхдээ мөнгийг сонгоно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өрнөдийн орнуудад амьдардаг хүмүүс бухимдал ихтэй ч хамаагүй,  илүү их цалинтай ажилд тэмүүлдэг байна. Тэд мөнгийг хүнд аз жаргал авчирдаг гэж үздэг гэж мэргэжилтнүүд тэмдэглэжээ.
    Ливийн удирдагч Муамар Каддафи нь өнөөдөр ливийн нийслэл Триполь хотынхныг ливийн сөрөг хүчнийхний эсрэг   үргэлжлүүлэн тэмцэхийг уриалжээ.  Тэрээр  “ Би гудамжуудаар нууцаар явж харсан.  Залуучууд хэрхэн тэмцэж, эх орноо хамгаалж буйг харсан гэж Сириэс нэвтрүүлдэг “Арраи Оруба” телевизийн сувгаар нэвтрүүлсэн мэдэгдэлдээ хэлжээ. Каддафи Триполийг “хархнуудаас” цэвэрлэхийг уриалсан юм.
    Оросын 270  сурагчид БНАСАУ-ын “Сонгдовон” олон улсын пионерийн зусланд зуныхаа амралтыг өнгөрөөжээ.  Тус лагерь нь Япон тэнгисийн эрэг дээр Кавондо тосгонд оршидог аж.  Зохион байгуулагчид хүүхдүүдэд зориулан Солонгосын хойгийн үзэсгэлэнт байгальтай газар болох  Кымгынсан уул руу /Эрдэнэсийн  уул / аялал зохиожээ.
Өмнө нь
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31
Наймдугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Наймдугаар сар 2011
19