×
Нийгэм 31 Долоодугаар сарын 2011
«Өрдөө амраагүй мэт санагдана» гэж ээлжийн амралтынхаа дараа ажилдаа орсон хүмүүс ярьцгаадаг. Биеэ чийрэгжүүлж ашиг тустай яаж амрах вэ? Цаашдын ажлын чанар хүн хэрхэн амраснаас шууд шалтгаална гэж оросын нэрд гарсан хий судлалын эмч Зураб Кекелизе үзэж байна. Ажил хийх дуртай хүн дэлхийд олон.

Польшийн эрх баригчид ерөнхийлөгч Лех Качиньскийн ТУ-154 онгоц 2010 оны 4-р сард Смоленск орчимд сүйрсэн шалтгааны тухай илтгэлээ нийтлүүлэв. Баримт бичиг шуугиант мэдээлэл агуулаагүй байна. Гол гол баримт нь аль хэдийнэ ил тодорхой болсон билээ. Варшав оросын мэргэжилтнүүдийн ажлын дутуу талыг заасан ч гол хариуцлагыг өөртөө ногдуулжээ. Польшийн эрх баригчдын мөрдөн байцаах ажиллагаа нэг жил  үргэлжлэв.

Өчигдөр шөнө Москва гол дээр хүн тээвэрлэдэг жижиг усан онгоц живлээ. Үүний гол буруутан нь онгоцны дарга бөгөөд тэрээр урьд нь 3 удаа сануулга авч байжээ. Энэ тухай Оросын Онцгой байдлын яамны орлогч дарга Александр Чуприян сэтгүүлчдэд мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ онгоцны дарга онгоцон дээрхи хүмүүсийн тоог хэтрүүлсэн, онгоцон дээр 16 хүн байсан. Багтаам ж нь 12 хүн.
Амь үрэгдсэн бүх уурхайчны цогцыг олж илрүүлэв. Осолд нийт 37 хүн амь насаа алджээ. 7-р сарын 29-нд Луганск мужийн уурхайд метан хий дэлбэрсний уршгаар 26 уурхайч амь үрэгдэж, 2 уурхайч шархдаж бэртэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Калининград мужийн Балтийск хотноо далайчдын өмнө үг хэлэхдээ Далайн цэргийн флот бол үндэсний батлан хамгаалалтын найдвартай салшгүй нэг хэсэг гэж тэмдэглэв. «ОДХ» радиогийн мэдээлснээр бол эдүгээ Оросын Зэвсэгт хүчин шинэ дур төрхтэй болж байгаа хийгээд  Балтын флот Далайн цэргийн хүчний сургалтын гол бааз болсныг Медведев онцлов.
Өчигдөр орой үл таних этгээдүүд Хятадын Шинжаан Уйгарын өөртөө засах орны Кашгар хотноо  хоёр дэлбэрэлт ба алаан хядаан үйлдсний улмаас наанадаж 6 хүн амь үрэгдэж, 28 хүн шархдсан тухай Синьхуа агентлаг мэдээлэв. Нэгэн дэлбэрэлт хүнсний захад үйлджээ. Үл таних этгээдүүд урьд  хулгайлсан машинаар захаас гуйж зайлахыг оролдсон  хүмүүсийг дайрчээ. Дараа нь хутагтай гэмт хэрэгтнүүд замын хүмүүст халдав.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3