×
Нийгэм 30 Долоодугаар сарын 2011
 Санкт-Петербургийн зохион бүтээгчид Орос улсын нутаг дэвсгэрийн хамгийн том загварыг гаргажээ. Уг загварт уул ус, гол горхи, талбай болон ой модны овгор товгорыг харуулж чаджээ.  800 кв метр талбай дээр хэдэн зуун  хот тосгод болон нүхэлсэн хоолой, гүүр, боомт, онгоцны болон нисэх буудал, төмөр замын өртөө болон цэнгэлдэх хүрээлэнгүүд багтжээ.
   Ставрополийн хязгаарын Терскийн морин заводод өнөөдөр Араб адууны олон улсын наадам эхэллээ. “ Дэлхийн нэр цуутай хоёр мянга таван зуу  гаруй хурдан хөлгийн  дунд - арабын  сайн үүлдрийн морьд шилдгийн шилдэгт ордог.  Терскийн, оросын араб – манай бахархал.
   Орос улсын Пермь хотод нисдэг тавагт  зориулсан хөшөөний нээлт боллоо.  Пермийн ер бусын бүсээс холгүй орших Молебка тосгон руу хүрэх замд харь гаригийн хүний хөшөө босгожээ.  “Харь гаригийн хүн” явган суун, нэг өвдөг рүүгээ хазайжээ.
    Норвегид аймшигт явдал гарснаас хойш бүтэн долоо хоног өнгөрчээ. Энэ эмгэнэлт явдлыг одоо хэр нь  хүмүүс мартаж чадахгүй байна, ялангуяа энэ аймшигт явдлын гэрч болсон хүмүүст бүрч хүнд байгаа.  Тэдний  нэг  Ливаны иргэн 26 настай Басиль Аль Удд Бейрутэд амьдардаг.
    Йемений өмнө зүгт гарсан цэргийнхэн, алан хядагчдын  хооронд болсон тулалдаанд 11 хүн  амиа алджээ.  Йемений армийн төлөөлөгч  Дофасд байрлаж байсан алан хядагчдын бүлгэмийнхэн баасан гаригт цэргийн анги руу дайрч хоёр хурандаа, дөрвөн цэргийн амийг  хороосныг мэдэгджээ. Мөн  цэргийн  9 хүн шархадсаж 5 алан хядагч  үрэгджээ.
   Вьетнамын эрх баригчид тус улсын хойд хэсгээс айсуй яваа далайн хүчтэй шуурга  “Нок-Тенээс” сэрэмжлэн 300 мянга хүнийг нүүлгэн шилжүүлээд байна гэж өнөөдөр  Ассошейтэд пресс агентлаг Нгеан мужийн төлөөлөгчийн уламжилснаар    мэдээлжээ.  Филиппинд хүчтэй салхины  улмаас 40 гаруй хүн нэрвэгдээд  байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3