×
Нийгэм 29 Долоодугаар сарын 2011
Йемений засгийн газрын цэргүүд болон тус улсын угсаатны Архаб нэгдлийн цэргүүдийн хооронд гарсан мөргөлдөөний  улмаас 40 хүн амиа алдлаа. Засгийн газрын цэргийн командлалын мэдээлснээр йемений аюулгүй байдлын хүчний талын 17 хүн нас барсан гэжээ. Ингэхдээ сөрөг талын 23 хүн амь үрэгджээ. Мөргөлдөөн нь тус улсын нийслэл Сане хотоос зүүн-хойд хэсэгт оршидог олон улсын онгоцны буудлаас зайдуу гарчээ.
    Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техник, соёлын болон хилийн хамтын ажиллагааны тухай Монгол-Тувагийн  хооронд гэрээ байгууллаа. Баримт бичигт Тува улсын Ерөнхий сайд  Шолбан Кара-оолы болон Монгол улсын Увс аймгийн Засаг дарга Эрдэнэсүрэнгийн Цасчихэр нар гарын үсэг зурлаа. Тувагийн төлөөлөгчид Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой болон Ардын хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээнд оролцжээ.
   Приморийн Находка хотын хүүхдийн зуны амралтын газар тус хоттой ах дүүгийн барилдалгаатай Өмнөд  Солонгосын Донгхэ хотын сурагчид иржээ.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд сургуулийн шилдэг тэргүүний сурагчид,сургуулийн захирлын хамт ирсэн-гэж Находка хотын засаг захиргааны хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдэв. Энэ жил Донгхэ хотын сурагчид Находка хотод 15 дахь удаагаа ирж байгаа бөгөөд энд долоо хоногийн амралтаа өнгөрүүлэх ажээ.
   Польш улс Смоленскийн ойролцоо болсон онгоцны ослын бурууг оросын талд  тохох оролдлого хийв. Өнөөдөр Варшавт  тараасан Засгийн газрын комиссийн илтгэлд оросын агаарын диспетчер Ту-154 онгоцны багт буруу команд өгсөн гэж өгүүлжээ. Онгоцны буудлын буух талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, цаг агаарын мэдээ буруу байсан гэжээ.
   8-р сарын 6-ны өдөр оросын эртний Владимир хотын Успенскийн цогчин дуганаас Монголын тал нутаг руу 12 мотоциклчин гарахаар бэлтгэж байна. Уралын жижигхэн  Кушва хотын  сүмийн лам   “Үл мэдэх Александр Невский”  аяллыг  санаачлан, тэргүүлэх болжээ. Түүнийг Дмитрий Меньшиков гэдэг. Дмитрий бүр бага байхаасаа мотоциклд дуртай байжээ.
   Хийн хоолойнд дэлбэрэлт гарсны улмаас  Иран улс Түрк рүү  хий нийлүүлэлтээ баасан гаригийн өглөөнөөс түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай орон нутгийн ХМХ-үүд мэдээлсэн байна. Тэд мэдээлэхдээ, хийн хоолойг сэргээх ажил явагдаж хийгдэж байна гэжээ.  Дэлбэрэлтийн шалтгааныг тодруулж  байгаа аж.
  Хүчтэй салхи болон аадар бороо нь Москва болон Москва орчимд онцгой байдал үүсгэв. Үүний улмаас гурван хүн нэрвэгдсэн байна. Салхи 150  мод унагаж, хүчтэй бороо хэдэн арван автомашиныг урсгажээ.Оросын нийслэлийн төв болон баруун-өмнөд хэсэг нилээд сүйрэл амсчээ. Нийслэл болон түүний орчмын хэд хэдэн дүүрэгт  гэрэл цахилгаан тасарчээ.
   Ливийн удирдагч Муаммар Каддафийн талынхны эсрэг тэмцэгч босогчдын цэргийн ажиллагааны удирдагч Абдель Фаатах Юнис пүрэв гаригийн шөнө  хороогджээ. Энэ тухай шилжилтийн үеийн Үндэсний зөвлөлийн төлөөлөгчид сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Үүний өмнө Рейтер агентлаг мэдээлснээр Юнис нь Марс-эль-Брег хотын байлдааны үеэр Бенгазид мэдүүлэг өгөхөөр дуудагджээ. Хувьсгалч генералыг Каддафитай холбоотой байж болзошгүй хэрэгт сэжиглэж байжээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3