×
Нийгэм 28 Долоодугаар сарын 2011
    Филиппинд 30 хүний аминд  хүрсэн  “Нок-тен”гэдэг нэртэй хүчтэй далайн салхи  Хятадын Хайнань арал руу айсуй. Орон нутгийн одон орон судлалын газрын мэдээлснээр пүрэв гаригийн өглөө  Өмнөд-Хятадын тэнгисээс зүүн-өмнө зүгт 510 км зайд төв нь байжээ. Дараа нь уг салхи Гонконгоос баруун зүгт чиглэжээ.
   Норвегийн алан хядагч Андер Брейвик шоронд шүүх хурал дээр хэлэх үгээ бичиж байна. Энэ тухай “Верденс ганг” сонин өмгөөлөгч Гейр Липпестадын хэлснээс иш татан мэдээлжээ. Брейвикд цаас, үзэг өгөхийг зөвшөөрч компьютер ашиглахад нь татгалзсан хариу өгчээ. Мөрдөн байцаах ажилд хамтран ажиллаж буйн хариуд алан хядагч нилээд хэдэн болзол тавьжээ.
   Энэ өдрүүдэд Оросын өнцөг бүрээс урьд өмнө судлагдаагүй  пермийн ер бусын бүс  “М-гурвалжинг” судлахаар эрдэмтэд цугларч байна. Жил бүр болдог танин мэдээгүй объектыг судлаачдын бага хурал энд зохион явагдана. Орос улсад ер бусийн цаг ууртай арав орчим   бүс нутаг байдаг аж.
    Оросын төв хэсэгт  тогтсон нохой гаслам халуун төрөл бүрийн онцгой байдлын шалтгаан болж байна гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Хэм заагч Цельсийн  +30 -аас буухгүй сар гаруй болж байна. Онцгой байдлын яамны гаргасан урьдчилсан мэдээгээр  нилээд хэдэн  бүс нутгуудад ойн болон хүлэрийн түймэр гарч магадгүй байна.
   Иран улс нь цөмийн хөтөлбөрийн хөгжлийн  эргэлт буцалтгүй үе шатанд хүрсэн тул түүнийг зогсоож болохгүй гэж Ираны ГХЯ-ны тэргүүн Али Акбар Салехи мэдэгдэв. Түүний ярьснаар цөмийн технологи нь Ираны үйлдвэрлэлтийн  шинэтгэлийн нэгээхэн хэсэг болж чаджээ. Өрнөдийнхөн Ираныг цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа гэж буруутгаж байдаг юм.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3