×
Нийгэм 27 Долоодугаар сарын 2011
Андрес Брейвикийг  Францын хэт барууны үзэл баримтлагч  “Үндэсний Фронт” намын зохицуулагч Жак Кутл дэмжлээ. Тэр Брейвикийг анх удаагаа Өрнөдийнхнийг хамгаалж гарч ирсэн түүнийг “бурхан” болгон шүтэхийг  уриалав. ИТАР-ТАССын мэдээлснээр, бичлэг дараах маягтйа байжээ: тэр бол Өрнөдийнхний анхны хамгаалагч. Норвегийн үндсэрхэг үзэлтний шалтгаан нь –лалын шашны довтолгоон. Түүнийг бидний бурхан болгоё!
Өмнөд Солонгост газар нурж 17 хүн амь эрсэджээ. Сеулээс 100 км зайтай Соянганы усан сангийн ойролцоох амралтын газар лхагва гаригийн шөнө орсон аадар борооны улмаас  газар нүүжээ. Байгалийн сүйрэлд амралтын газар болон нутгийн иргэдийн гурван байр   өртсэн тухай орон нутгийн ХМХ мэдээлж байна. Аваргчдын хэлснээр гэмтэл авсан 26 хүнийг эмнэлэгт хүргэжээ.
Орос улсад ойн түймрийн гол шалтгаан цаг агаарын ер бусын  аагим халуунаас болж байна. Тус улсын төв хэсгээр бүхэл бүтэн тосгонуудыг нүүлгэн шилжүүлээд байна. Волгоград мужид ойн аж ахуйн орчимд түймэр гарчээ. Түймэр модны оройгоор салхиар дамжин улам идэхижиж байв. Үүний улмаас 60 хүнийг аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлээд байна.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3