×
Нийгэм 26 Долоодугаар сарын 2011
   НҮБ Сомалийн өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амд  хүмүүнлэгийн тусламж яаралтай үзүүлэхээр агаарын замыг нээж байна. Юуны түрүүнд хүүхдүүдэд туслана. Африк Эврийн барагцаалбал 12 сая оршин суугч болон Сомалийн хүн амын гуравны нэгэнд өлсгөлөнгөөр үхэх аюул тулгарсан гэж шинжээчид үзэж байна. Сүүлийн 50 жилд хамгийн аюултай  ган гачиг, мөргөлдөөн, хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэ  хүнсний хямралын шалтгаан болсон.
   Оросын мөрдөн байцаагчид Куйбышевын усан сангийн ёроолоос дээшээ татаж гаргасан «Булгария» илчит онгоцон дээр ажиллаж эхэллээ. Онгоцыг засварын газарт шилжүүлж зогсоов. Онгоцноос усыг шавхан гаргаж, элс, лагийг зайлуулж цэвэрлэжээ. Их бие нь бүрэн бүтэн байгааг урьдчилсан үзлэгээр тоггтоолоо.1955 онд үйлдвэрлэсэн «Булгария» илчит онгоц 7-р сарын 10-нд Ижил мөрөнд живсэн юм.
   НАТО эвслийн нисэх хүчин Ливийн баруун нутгийн нэгэн эмнэлгийг бөмбөгдсөн тухай орон нутгийн эрх баригчдын төлөөлөгчид мэдэгдлээ. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад гурван эмчийг оролцуулан найман хүн амь үрэгджээ. Мөн хүнс, эмнэлгийн агуулахууд эвдрэн нурав. Цагдаа нар болон аврагчид энд ажиллаж байна. Оросын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд хэсэг ачаа өнөөдөр Триполид хүрэх тухай ОХУ-ын ГХЯ мэдээлэв.
   Норвегид террорын ажиллагаа хоёр удаа явуулсан гэж яллаж буй Андерс Брейвик өчигдөр шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээсэнгүй. Норвеги ба Европыг аврахыг эрмэлзсэн гэж тэр анхны хуралдаан дээр мэдэгдэв. Мэдүүлэгээс нь харахад Брейвик лалын үзэл санааг Европт гааруулахтай  тэмцэж байсан гэжээ. Түүнийг хорих хугацааг найман сараар сунгажээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3