×
Нийгэм 25 Долоодугаар сарын 2011
   Норвегийн алан хядагч Андерс Брейвик гэм зэмгүй 90 гаруй хүний амийг егүүтгэж бас аймшигт хэргийнхээ шүүх ажиллагааг  нээлттэй хийнэ гэж шаардан, шүүх хуралд дүрэмт хувцас өмсөж орохоор бэлтгэж байна. Гэсэн ч  норвегийн полицын байгууллага  үүний эсрэг байгаа бөгөөд, түүн дээр Брейвик нь хэт-барууны үзлээ нийтийн өмнө ярихаар завдаж байна гэж болгоомжилж байна.
   НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/ мягмар гаригаас Африкийн Рогагийн өлсгөлөнд нэрвэгдээд  байгаа ард иргэдэд хүнсний бүтээгдэхүүнийг агаараар нийлүүлнэ. Ийм шийдвэрийг  тус байгууллагын Римд болсон шуурхай хуралдаанаар гаргажээ.  Тусламжийг Сомалийн нийслэл хот Могадишо, Этиопын Доло, Кенийн Ваджир хотуудад    тус тус хүргэх юм.
  АНУ-ын ЗГ-аас Афганистаны бизнесийг дэмжих зорилготой гаргасан хэдэн сая доллар, талибуудад очиж байжээ гэж “Вашингтон пост” сонин бичжээ. Америкийн цэргийнхнээр удирдуулсан мөрдөн байцаалтын дүнгээс үзвэл Пентангонтой гэрээ байгуулсан афганы гүйцэтгэгч 8  фирмийн 4 нь “Талибантай” хамтарч ажилладаг байжээ. Мөрдөгчид 3,3 сая долларыг талбиуудын зэвсэг худалдан авахад зориулагдсан байсныг тогтоожээ.
   Норвегийн Орос улс дахь ЭСЯ- нд эмгэнэлт явдалтай холбогдуулан  тэмдэглэл үлдээх хүсэлтэй хүмүүст дэвтэр нээн ажлуулж байна. Энэ нь Ослогийн төвд болон  Утёяа арал дээр гарсан эмгэнэлт явдалд өртсөн хүмүүсийн төрөл төрөгсдөд  зориулсан ажиллагаа төдийгүй манай нийт ард түмэнд чухал юм гэж Москва дахь Норвегийн элчин сайд Кнут Хауг мэдэгдлээ.
  Одоо Хар тэнгисийн Сочи хотын гудамжуудад тамхи татаж буй хүн бараг  дайралдахгүй байна. 2014 оны өвлийн Олимпийг хүлээж авах амралт сувиллын хот тамхигүй  болж, эмнэлэг, сургууль болон соёл спортын байгууллагуудад тамхи татахгүй байна. Эндхийн маш олон наран шарлагын зөвхөн тусгай хэсэгт тамхи татаж болно.
   Өмнөд Солонгос улс урт удаан завсарласны эцэст БНАСАУ-д хүнсний туслалцаагаа сэргээж эхлэв. Энэ тухай өнөөдөр өмнөд солонгосын нэгдлийн асуудал эрхэлсэн яамны төлөөлөгч мэдэгдлээ.Түүний ярьснаар эрх баригчид өмнөд солонгосын хүмүүнлэгийн тусламж болгон хойд солонгосчуудад 300 тонн гурил нийлүүлэхийг дэмжлээ. Тусламж нь цэцэрлэг, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн байгууллагуудад зориулагджээ.
   Героиний эсрэг үр дүнтэй вакцин боловсруулсан гэж америкийн эрдэмтэд зарлан мэдээлэв. Шинэ бэлдмэл мансууралыг зогсооход дархлалын системийг «сургана» гэж тэд үзэж байна. Энэ нь мансуурагчийг анагаах амжилттай арга барилыг боловсруулах замаар хийсэн томоохон  алхам  юм гэж Journal of Medicinal Chemistry бичжээ. Оросын мэргэжилтнүүд далайн чанадад боловсруулсан бэлдмэлийн анагаах чанарт итгэхгүй байна.
   Швейцарийн сэтгүүлчид Москвагаас Владивосток хүртэл нийтийн тээврээр тойрон аялал хийхээр шийджээ. “Цаг үе”сонины сэтгүүлч Этьен Дюбью, радиогийн сурвлажлагч Вероник Марти нар аялалд явжээ. Дебьюгийн хэлснээр, Владимимр  Путин “Амур”-Чит-Хабаровскийн замыг нээсний дараа  Орос орныг автобусаар тойрох санаа түүнд төржээ.
   Норвегийн алан хядагч Андерс Брейвик түүний хэргийг шүүх хурлыг нээлттэй хийхийг шаардлаа-гэж түүний өмгөөлөгч сэтгүүчдэд мэдэгджээ. Өмгөөлөгчийн ярьснаар даваа гаригт болох шүүх хурал дээр Брейвик өөрийн үйлдсэн гэмт хэргийг ямар учраас үйлдсэн тухай нийтийн өмнө  ярих хүсэлтэй байгаа ажээ. Түүнчлэн тэр нээлттэй шүүх хуралд дүрэмт хувцастай орох  зөвшөөрөл хүсчээ.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3