×
Нийгэм 24 Долоодугаар сарын 2011
Аврагчид 7-р сарын 10-нд Ижил мөрөнд живсэн оросын «Булгария» илчит онгоцоос бас гурван хүний цогцыг олж гаргав. Ингээд нийт  117 хун амь насаа алдсан нь  албан ёсоор батлагдав. Таван хүн сураггүй алга болсон хэмээн үзэж байна. «Булгария» илчит онгоцыг усны гөөхөнд татан зогсоожээ. Одоо онгоцны цоорхойг таглаж, ус шахан гаргаж байна.
Балбын эрх баригчид  Буддын томоохон төвийг улс орныхоо өмнөд Лумбини нутагт байгуулах тухай РИА Новости агентлаг мэдээллээ. Төв  ач холбогдлоороо  христосын шажинтнуудын Ромтой тэнцэнэ гэж төслийг зохиогчид үзэж байна. Балбын нийслэл Катманду хотоос холгуй оршдог Лумбинид буддын шажинтнууд мөргөл үйлдэхээр олноороо ирдэг. Бурхан багш  чухам энд төрсөн гэж тэд үзэж байна.
Живсэн «Булгария» илчит онгоцыг дээшээ татан гаргаад задлаж, хаягдлыг ашиглах тухай  түүнийг дээшээ гаргах ажиллагааны  шуурхай штабын удирдагч Оросын тээврийн дэд сайд Виктор Олерский өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэв. Т үүний хэлснээр бол мөрдөн байцаагчдын ажил дууссаны дараа мөн арга хэмжээ авч эхлэнэ. Илчит онгоцыг сэргээх аргагүйг Олерский тэмдэглэв.
Долоодугаар сар 2011
Үйл явдлын хуанли
Долоодугаар сар 2011
3